“Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд нийт 22956 ширхэг мод тарьлаа
817 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор хаврын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 05 дугаар сарын 10- нд зохион байгууллаа. Энэ өдөр Богдын голын сав дагуу байрлах “Ногоон төгөл” мод үржүүлгийн газарт 11050 ширхэг мод тарьлаа. Мөн аймгийн хэмжээнд нийт 200 аж ахуйн нэгж, байгууллага, 5611 иргэн оролцож 22956 ширхэг  10 төрлийн навчит мод, 1 төрлийн шилмүүст мод тарьж 76 732 000 төгрөг зарцуулсан байна.

“Мод тарих үндэсний өдөр”-ийг 5 дахь жилдээ 9 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал, Улиастай сумын Засаг дарга Д.Энх-Амгалан, Байгаль орчны газрын дарга Д.Энхтайван, аймгийн ЗДТГазар болон хэлтэс, агентлагийн дарга, албан хаагчид, идэвхтэй оролцлоо.

Байгаль Орчны Газрын дэргэдэх Ойн нэгжийн мод үржүүлгийн газар улиас, бургас, чацарганы  суулгацаар аймгийн тарьц суулгацын хэрэгцээг хангаж мод, бут тарих аргачлал болон ногоон байгууламжийг арчлан ургуулах талаар газрын мэргэжилтэн албан хаагч нар заавар зөвлөгөө өгч, хэвлэмэл хуудас гарын авлага тарааж ажилласан.

Мөн энэ үеэр ногоон аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг оролцуулан  мод, бутны тарьц, суулгац, цэцгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм.

                  “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙН МЭДЭЭ /ХАВАР/

2014.05.13

Сумын нэр

Тарьсан мод

Мод тарих арга хэмжээнд оролцсон

Зарцуулсан зардлын тооцоо

/мян.төг/

Нийт мод /ширхэг/

Модны төрөл зүйл

Байгууллага, аж ахуйн нэгжийн  тоо

Иргэдийн тоо

1

Алдархаан

88

Улиас, бургас, шар хуайс,чацаргана, үхрийн нүд 

8

65

840.0

2

Асгат

100

Улиас, бургас

5

100

70.0

3

Баянтэс

137

Улиас, бургас, чацаргана, үхрийн нүд 

7

190

650.0

4

Баянхайрхан

300

Улиас, чацаргана

4

200

800.0

5

Дөрвөлжин

272

Улиас, шар хуайс, хайлаас

6

110

500.0

Баян айраг ХХК

300

Жигд, хайлаас, сухай, улиас, бүйлс, голт бор, гүйлс,

1

160

1 550.0

6

Завханмандал

2420

Улиас, бургас, чацаргана

3

80

5 070.0

7

Идэр

100

Улиас, бургас

3

140

200.0

8

Их-Уул

70

Улиас, бургас

4

120

150.0

9

Нөмрөг

80

Улиас, шинэс

5

110

310.0

10

Отгон

50

Улиас, бургас

3

65

90.0

11

Сантмаргац

100

Улиас

5

150

200.0

12

Сонгино

420

Улиас, бургас, шар хуайс, хайлаас, шинэс

4

300

800.0

13

Тосонцэнгэл

170

Улиас, бургас, шар хуайс, шинэс, чацаргана

22

280

950.0

14

Түдэвтэй

142

Улиас, бургас, хайлаас

 

8

100

250.0

15

Тэлмэн

1356

Улиас, бургас, шар хуайс, хайлаас, чацаргана, үхрийн нүд 

2

120

3 890.0

16

Тэс

340

Улиас, бургас, чацаргана

6

70

672.0

17

Улиастай

11050

Улиас, бургас, гацуур, шинэс

50

2500

36 405.0

18

Ургамал

450

Улиас, бургас, чацаргана

17

130

800.0

19

Цагаанхайрхан

100

Шинэс, бургас

3

60

40.0

20

Цагаанчулуут

226

Улиас, бургас, чацаргана

11

113

350.0

21

Цэцэн-Уул

500

Улиас, бургас, чацаргана

9

200

1 600.0

22

Шилүүстэй

2580

Улиас, улиасны харандаан мөчир, чацаргана /бүх тарьц, суулгацыг хандиваар авсан/

4

120

200.0

23

Эрдэнэхайрхан

1580

Хайлаас, улиас, шар хуайс, чацаргана /төсвийг ОНСангаас гаргаж цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна/

8

110

20 300.0

24

Яруу

25

Улиас

2

18

45.0

ДҮН

22956

Нийт 10 төрлийн навчит мод, 1 төрлийн шилмүүст мод тарьсан.

200

5611

76 732.0

 

 

2014-05-13 10:37:01