Засаг даргын тамгын газар, Соёл спорт аялал жуулчлалын газар, Отгонтэнгэр аялал жуулчлалын холбоотой хамтран Завхан аймгийн аялалын чиг хандлага сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнд аймгийн хэмжээнд аялал жуулчлал эрхэлдэг үйлчилгээний байгууллагууд , ЗДТГ-ын удирдлагууд, 23 сумын засаг дарга нар оролцов.
Зөвлөгөөний үеэр Байгаль орчны газар, Отгон Тэнгэр , Хяргас нуур , Завхан голын захиргаанаас Аялал Жуулчлалын хууль тогтоол, тусгай хамгаалалтанд орших нутаг дэвсгэрт аялал жуулчлал эрхлэх журмын тухай илтгэлүүдийг тавьсан юм.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал , Хөгжлийн Бодлогын Хэлтсээр дамжуулан аймгийн стратеги, төлөвлөгөө, аялал жуулчлалын маршрут, зам дагуу тохижолт, Отгон Тэнгэр ууланд аялал жуулчлал хөгжүүэлх тухай асуудлуудыг хэлэлцэн дээрх ажлуудыг хийхээр шийдвэрлэлээ.