ХҮҮХДИЙН АРДЫН УРЛАГИЙН “ЯРГУЙ-2014” НААДАМ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
649 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүүхэд багачуудыг ардын урлагт суралцуулах, эрэлт хайлт хийлгэх, гоо зүйн боловсрол олгох, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ардын урлагийг өвлөн дэлгэрүүлж, сурталчлан таниулах зорилго бүхий Хүүхдийн ардын урлагийн “Яргуй-2014” наадам 05 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Өнгөрсөн жилээс эхлэн “Ардын” гэх тодотголтойгоор зохион байгуулагдаж буй уг наадам энэ жил дуу, бүжиг, хөгжим, язгуур урлагын төрлүүдэд 12 анги, насны ангиллалтайгаар зохион байгуулагдлаа. Дуу, хөгжмийн төрөлд оролцогчид ямар нэгэн  бичлэг, понаграмм хэрэглээгүй нь онцлог байсан юм. Мөн хөгжмийн төрөлд Морин хуур оруулаагүй нь бусад ардын хөгжмийг нэгэн адил хөгжүүлэх авьяас хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах шалгуур болж чадсан.Тухайлбал :Их-Уул сум хөвгүүдийн үндэсний цөөхүүл, Алдархаан сум шанз, бүрэн дунд IV сургууль лимбээр дагнасан хамтлагаар оролцсон нь анхаарал татаж байна.

“Зөв Завхан хүүхэд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан уг наадамд 27 сум, сургууль, дугуйлангийн 370 гаруй авьяаслаг хүүхэд багачууд оролцлоо.Багийн дүнгээр “Ардын авьяасыг хөгжүүлэгч сургууль”-иар Улиастай сумын Жавхлант цогцолбор сургууль тэргүүн байр , Ардын авьяасыг хөгжүүлэгч багш”-аар тус сургуулийн хөгжмийн багш Ю.Дэмидгарав шалгарлаа.

Ингээд Хүүхдийн ардын урлагийн “Яргуй-2014” наадмын медальтнуудыг төрөл, анги насны ялгаагаар нь нэрлэвэл:

Монгол ардын богино дуу /1-5-р анги /:

Алт:Түдэвтэй сум, Б.Тэгшжаргал, Мөнгө:Жавхлант ЦС,Э.Намуунаа, Хүрэл:Идэр сум, М.Гантөмөр

Монгол ардын богино дуу /6-9-р анги/: Алт: Цагаанхайрхан сум, Ж.Ундармаа, Мөнгө: Дөрвөлжин сум, Г.Баянболор, Хүрэл: Сантмаргаз сум, М.Сугаррагчаа

Монгол ардын уртын дуу /7-9-р анги/: Алт: Тэс сум, Т.Сарантуяа, Мөнгө:Бүрэн дунд IV сургууль, Б.Отгонзул, Хүрэл: Цагаанчулуут сум, Х.Алтансувд

Монгол ардын уртын дуу /10-11-р анги/:Алт: Бүрэн дунд IV сургууль, Э.Ёндонжамц, Мөнгө: Тэлмэн сум, Б. Доржмягмар, Хүрэл: Тэс сум, С.Ренчинмядаг

Монгол ардын харилцаа дуу/10-11-р анги/:Алт: Нөмрөг сум, Н.Цэвэлмаа, Т.Тэмүүлэн,Мөнгө: Түдэвтэй сум,  Ч.Гүндэлдайриймаа, Э.Хэнчбиш, Хүрэл: Цэцэн-уул сум, Б.Бямбахүү, Д.Төгсжаргал

Гоцлол хөгжим/1-5-р анги/:, Алт: Тосонцэнгэл II сургууль, Б.Маралмаа, Мөнгө: Цэцэн-Уул сум, М.Нямсүрэн

Хүрэл: Дэвшил сургууль, Б.Даваажаргал

Гоцлол хөгжим /6-9-р анги/:Алт:Чандмань-Эрдэнэ ҮЛС, Т.Халиунаа, Мөнгө:ХХТөв, Б.Тэргэл

Хүрэл:Идэр сум, Д.Минжмаа

Гоцлол хөгжим /10-11-р анги/: Алт: Тосонцэнгэл I сургууль,Н.Нарангарав, Мөнгө: Жавхлант ЦС, н.Баасанхүү

Хүрэл: Чандмань-Эрдэнэ ҮЛС, С.Цэрэнням

Хамтлаг хөгжим: Алт: Жавхлант цогцолбор сургууль, Мөнгө: Цагаанчулуут сум, Хүрэл:Бүрэн дунд IV сургууль

Гоцлол бүжиг/1-5-р анги/: Алт: Чандмань-Эрдэнэ ҮЛС, Л.Энхнамуун, Мөнгө: ХХТөв М.Мягмаржав

Хүрэл: Тосонцэнгэл II сургууль, Л.Дэжидмаа

Гоцлол бүжиг /6-9-р анги/:Алт: Цагаанчулуут сум, С.Лхагвадорж, Мөнгө: Нөмрөг сум, Н.Дашням

Хүрэл: Алдархаан сум, Г.Номин

Гоцлол бүжиг /10-11-р анги/:Алт: Жавхлант ЦС, Б.Оюунцацрал, Мөнгө: ХХТөв О.Намуунаа

Хүрэл:Бүрэн дундIII сургууль, Б.Лхагвасүрэн

Хамтлаг бүжиг:Алт: Жавхлант ЦС-ийн бүжгийн хамтлаг, Мөнгө: Дэвшил сургуулийн “Сувдан хэлхээ” хамтлаг

Хүрэл: Нөмрөг сумын “Дагнис” хамтлаг

Язгуур урлаг /1-5-р анги/:Алт: Дэвшил сургууль, Д. Шийравжамц, Мөнгө: Ургамал сум, О.Дүүрэнжаргал

Хүрэл: Тэс сум, Б.Анхцэцэг

Язгуур урлаг /6-9-р анги/:, Алт: Ургамал сум, Э.Энх-Амар, Мөнгө: Цагаанхайрхан сум, Б.Бямбасүрэн

Хүрэл: Завханмандал сум, Г.Авирмэд

Язгуур урлаг /10-11-р анги/:Алт: Тэс сум, О.Энхбилэг, Мөнгө: Идэр сум, Т.Бямба-Очир, Хүрэл:Баянтэс сум,У.Мөнх-Ундрах

Багийн нэгдсэн дүнгээр:

1-р байр: Жавхлант цогцолбор сургууль

2-р байр: Чандмань-Эрдэнэ ҮЛСургууль

3-р байр: Цагаанчулуут сумын дунд сургууль

 

 

2014-05-13 11:45:02