“Зөв Монгол хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийн талаар олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь Өсвөрийн морин хуурчдын уралдаан юм. Энэхүү уралдааныг “Очирваанийн эгшиглэн” морин хуурын төвийн санаачилгаар аймгийн Засаг даргын ивээл дор 3 дахь удаагаа 05.11-12 –ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хоёр үе шаттай зохион байгуулсан уралдаанд 16 сумын 120 гаруй шилдэг морин хуурчид гоцлол, хамтлагийн төрлөөр өрсөлдөв.
Бага насны ангилалд: Цагаанхайрхан сумын сурагч Дэлгэрмаа, Цэцэн-Уул сумын Балжинням, Алдархаан сумын Хонгорзул , Дэвшил сургуулийн Шааравжамц, Нөмрөг сумын Бямбадорж нар шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, тус бүр 100,000-40,000 төгрөг; Дунд насны ангилалд: Алдархаан сумын Номин, Цагаанхайрхан сумын Бямбасүрэн, Их-Уул сумын Пүрэв-Очир, Цагаанчулуут сумын Анужин, Дэвшил сургуулийн Нинжбадгар нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, тус бүр 120,000-60,000 төгрөг; Ахлах насны ангилалд: ЧЭҮЛС-ийн Д.Бямбасүрэн, Жавхлант цогцолбор сургуулийн Нямсүрэн, Тэс сумын Буянтогтох, Сантмаргац сумын Б.Түмэнхүслэн, Их-Уул сумын Баасандорж нар шалгаран алт, мөнгө, хүрэл медаль, тус бүр 150,000-60,000 төгрөг; Хамтлагийн төрөлд Жавхлант цогцолбор сургуулийн Жавхлант эгшиглэн /удирдсан багш Ю.Дэмидгарав/, Алдархаан сумын Мөнхөд уянгалах эгшиглэн /удирдсан багш Баасанжав/, Дэвшил сургуулийн Тэнгэрлиг /удирдсан багш Батбаяр/, Цагаанчулуут сумын “Тэргүүн аялгуу”/удирдсан багш П.Наранжаргал/, Тосонцэнгэлийн II сургуулийн “Хос чавхдаст” хамтлагууд шалгарч Өргөмжлөл, 450,000-150,000 төгрөгөөр шагнуулжээ.
Энэ жилийн наадмаас харахад морин хуурчдын ур чадвар нь илт сайжирсан, урын сан нь арвижсан, өрсөлдөх чадвар нь нэмэгдсэн төдийгүй удирдамжинд заавал тоглох зохиолын нэрийг насны ангилалд тохируулан зааж өгсөн нь оролцогчдод хатуухан сорилт болжээ.
Ахлах, дунд насны ангилалд оролцогчдын дунд ширүүхэн өрсөлдөөн болсон нь шүүгчдийн тавьсан онооноос харахад тодорхой байв.
Уралдааны бас нэгэн шигтгээ бол шилдгийн шилдэг морин хуурчийг шалгаруулж 500,000 төгрөгийн үнэ бүхий мастер хуураар байлсан явдал бөгөөд “Эгшиглэн манлай” ХХК ивээн тэтгэжээ. Энэхүү шагналын эзнээр 2010 оны өсвөрийн Морин хуурчдын улсын уралдааны Тэргүүн шагналт, Монгол улсын 2013 оны Шилдэг хүүхэд, Дэвшил сургуулийн сурагч Б.Дэмбэрэлсүрэн тодорсон байна.Жил жилийн наадмын
Хүүхдүүд маань уртын сайхан дуугаа ч хуурдаж, уянгын аяз симфони ч тоглож суухдаа турьхан хуруу нь түүртэж, балчирхан бие нь багадсан янзгүй байна лээ. Орос дууны попури, Романс тоглож гайхашруулсан Жавхлантын хүүхдүүд бүр ч жавхаалаг байлаа. Ур чадвар уран бүтээлээрээ өрсөлдсөн ч харилцан бие биедээ шүүгч, үзэгч, хөгжөөн дэмжигч байсан нэгэн бүлийнхэн нэгийг үзэж, нөгөөг эргэцүүлэн ирэх жилийн наадам, Их хайрханы өвөрт уулзахын ерөөлтэй мордсон буйзаа.