“БОЛОВСРОЛ БА ЭЦЭГ, ЭХ “ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
923 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнгөрсөн ням гаригт  Улиастай сумын  Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулиудын эцэг эхчүүдийн төлөөллийг оролцуулан 400 эцэг эхийн  зөвлөлгөөнийг Аймгийн засаг дарга, Засаг Дарыгн Тамгын Газар, Боловсролын газрын насан туршийн боловсролын төв,  Улиастай сумын ИТХ,  Хүүхэд гэр бүлийн, хөгжлийн  хэлтэс,  Нийгмийн халамж,үйлчилгээний хэлтэс, Ахмад багш нарын холбоо  ДЗОУБ Завхан ОНХХ, ДЗОУБ-Завхан хангай ОНХХ, байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж явууллаа.

“БОЛОВСРОЛ БА ЭЦЭГ, ЭХ “ зөвлөлгөөнийг Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Зөв амьдрах ухаан, соён гэгээрүүлэх"-д  чиглэсэн аймгийн Засаг даргын 3 тулгуурт бодлогын болон Хүүхэд гэр бүлийг дэмжих жилийн  хүрээнд зохион байгууллаа.

Улиастай сумын цэцэрлэгүүд, ерөнхий боловсролын сургуулиудын эцэг эхчүүдийн төлөөл болсон 400 эцэг эхчүүдээс Төрийн албан хаагч 45, малчин 36, хувиараа  ажил эрхэлдэг 40,  ажилгүй 279 иргэн хамрагдсан байна. 

Боловсролын салбарын шинэчлэлт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед шинэчлэлийг сургууль, багш нарын үйл ажиллагаагаар хязгаарлах нь хангалтгүй бөгөөд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийг оролцуулах хэрэгцээ, шаардлага зайлшгүй бий болж байна. Нөгөө талаас сурагчдыг зөв хүн болгон төлөвшүүлэхийг зорьж байгаа нь сургууль, багш,  эцэг эхчүүдийг хамтын ажиллагаатай байхыг шаардаж байна. Хүн хэрхэн төлөвших нь гэр бүлийн харилцаа, иргэний боловсролоос шалтгаалдаг тул "Аз жаргалтай гэр бүл" байх нь сурагчийн төлөвшилд чухал байр суурийг эзэлнэ. Боловсролд хамааралгүй гэр бүл гэж байдаггүй, хүн бүхэн боловсролын харилцаанд оролцдог нь сургалтад эцэг эх, олон нийтийн ажил мэргэжлийн онцлог, амьдралын туршлагыг ашиглах маш их боломжтой юм.

Тус зөвлөлгөөнөөр эцэг, эхчүүдэд дараах чадварыг эзэмшүүлсэн байна. Үүнд :

  • Оршихуйн гүн ухааны их далайгаас буюу далд  ухамсарын тухай ойлголт
  • Хүүхэд хамгаалал хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах
  • Бага насны 0-5 насны хүүхдийн хөгжлийн онцлог, эцэг эхийн зүгээс хэрхэн анхаарч ажиллах  сэтгэл зүй, арга зүйн зөвлөмж өгөх
  • Сургуулийн бага насны /6-11/ хүүхдийн ой, сэтгэхүй, оюун ухаан/-ны хөгжлийн онцлог, тэднийг хөгжүүлэх сэтгэл зүй  зөвлөгөө, сурган хүмүүжүүлэх  уламжлалт арга барилаас
  •  Өсвөр нас 12-16 насны хүүхдийн хөгжлийн онцлог, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэх арга зүйн зөвлөгөө
  • Хүүхдийг хайрлан харилцах нь” харилцааны эерэг зөв дадал төлөвшүүлэх боломж
  • Хүүхдэд багаас нь зөв хүн болон хүмүүншүүлэх уламжлал, шинэчлэлийн арга , барилаас
  • Бага насны хүүхдийн  ярих, сонсох чадварыг хөгжүүлэх арга зүйн зөвлөгөө
  • Хүүхдэд багаас нь өөртөө итгэлтэй, өөрийгээ илэрхийлэх зөв чадвар, дадал төлөвшүүлэх зөвлөгөө зэрэг болно.

Зөвлөлгөөнийн үр дүнгээс дурдвал: Эцэг,эхчүүд хүүхдийн хөгжил төлөвшил хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх зөв амьдрах арга ухаанд суралцаж өөрийн мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн байна. Мөн хүнээр хүн хийх монгол уламжлалыг хадгалж, хүүхдийн сурлага хүмүүжил эцэг эх, олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтой гэдгийг ойлгож авах, Хүүхдийн хөгжил, төлөвшил эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх  боломж, үүнийг үнэлэх шалгуурыг боловсруулан  хэрэгжүүлж, орон нутгийн удирдлагуудын зүгээс шилдэг гэр бүлүүдийн тоог нэмэгдүүлэх эцэг эхчүүдэд чиглэсэн хүүхдийн хөгжил төлөвшлийн талаарх сургалт, зөвлөлгөөнийг жил бүр уламжлал болгон  зохион байгуулахаар шийдвэрлэсэн.Хүүхдийн хүмүүжилд, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж чадваас сурагчдын сурлага хүмүүжилд эергээр нөлөөлөх урамшууллын систем бүрджээ.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Зөв амьдрах ухаан, соён гэгээрүүлэхэд чиглэсэн аймгийн Засаг даргын 3 тулгуурт бодлогын болон Хүүхэд гэр бүлийг дэмжих жилийн  хүрээнд зохион байгуулсан шилдэг бүл шалгаруулалтанд оролцож шалгарсан 9 гэр бүлийг танилцуулж байна.

9н шилдэг гэр бүлийн тодорхойлолт

 

Овог нэр

Шилдэг гэр бүл

Давуу тал

1

С.Амарзаяа

Манлайлагч гэр бүл

Нийгмийн сайн сайхны төлөө иргэд олон нийтийг манлайлан ажлладаг Завхан эм хангамж ХХК-ийн захирал Г.Нэмэхжаргал нь Улиастай, Алдархаан сумдын иргэдэд Хусны шүүс бэлтгэн дархлаажуулах ажлыг жил бүр зохион байгуулдаг байгуулагтаа 34 ш , гэр бүлийн хэрэгцээнд 16 ш чацарганы мод Богдын голын шугуйд 18 ш шар хуйс тариалсан хөдөлмөрч гэр бүл төдийгүй өрхийн тэргүүн  С.Амарзаяа  Сьерралеон, Ирак зэрэг оронд энхийг сахиулах үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцсон, Иракийн дайны дараах сэргээн засах ажиллагаанд амжилттай оролцсон ард түмнээ манлайлсан тэргүүний гэр бүл юм.

2

Л.Жамбалдорж

Боловсролыг дэмжигч гэр бүл

2013-2014 оны хичээлийн жилд Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, монгол хэл, англи хэлний чадварыг дээшлүүлэх, орчны эрүүл ахуйд анхаарах зэрэг боловсролыг дэмжсэн  5 төрлийн ажлыг  4,877,500 төгрөгөөр санхүүжүүлсэн

3

Л.Найдан

Өнөр гэр бүл

Л.Найдан 1-11 насны 6 хүүхдийг эрүүл саруул, цэвэрч нямбай өсгөж хүүхэд бүрээ багаас нь авьяасыг нь нээн илрүүлж дуу хуур болсон эерэг уур амьсгалтай халуун дулаан өнөр өтгөн гэр бүл юм. Айл бүр  цөөхөн хүүхэдтэй болсон өнөө цагт хүүхдийн буян заяа дүүрсэн энэ гэр бүдээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.

4

Г.Дуламжав

ЭКО гэр бүл

Байгальд ээлтэй орчин бүрдүүлэн өрхийн амжиргааг дээшлүүлж шинээр газар тариалан эрхлэгчдийг дэмжих, улаан хальст саримс, сонгино, төмс хүнсний ногоо төдийгүй 2000 гаруй чацаргана, үхрийн нүд, 100 гаруй улиас бургас, 2 га газар малын ногоон тэжээл тарилан мах сүүний чиглэлийн 10 гаруй үхэртэй фермирийн үйл ажиллагааг амжилттай  явуулж  нутгийн ард иргэдээ экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр сүүлийн 10 гаруй жил хангах ажилд хувь нэмрээ оруулж, түлээ нүүрсний хаягдлыг дахин боловсруулж шахмал түлш үйлдвэрлэн өрхийн хэрэглээгээ хангадаг  зэрэг  байгаль орчинд ээлтэй олон талт үйл ажиллагаанд нь үндсэлэн “ЭКО гэр бүл” ээр шалгарууж байна. 

5

Д.Сүхбаатар

Хүмүүнлэг гэр бүл

Завхан аймгийн гар бөмбөгийн эрэгтэй эмэгтэй 2 багийн  хүүхдийн иж бүрэн өмсгөлийг санхүүжүүлсэн аймгийн нэдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 2 өрөө засварласан, Асгат сумын 7б ангийн суралцагч Э.Дэлгэрдалайг хараа оруулах мэс засалд бэлтгэл ханган шаардагдах бүх зардлыг санхүүжүүлж байгаа зэрэг хүүхдийн эрүүл мэнд сайн сайхны төлөө хийж бүтээж буй ажлуудыг үндэслэн “Хүмүүнлэг” гэр бүлээр өргөмжилж байна.

6

Л.Галцог

Эрүүл мэндийг дэмжигч гэр бүл

Эрүүл мэндийг дэмжигч олон талт үйл ажиллагаанд багш, эцэг эх, суралцагчдыг байнга манлайлан оролцдог ба  жил бүр өөрийн хүү Г.Гантөгсийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг санаачлан санхүүжүүлж амжилттай зохион байгуулдаг байна. Энэ гэр бүл маань хүүхдэд чиглэгдсэн архи тамхинаас сэргийлэх, зөв хооллох болон сэтгэлзүйн сургалтуудыг тогтмол суралцагчдад явуулдаг  Эрүүл мэндийн боловсролыг дэмжигч гэр бүл юм.

7

Б.Гантулга

Бүтээлч гэр бүл

ГАНТӨГС нэртэй гутын оёдлын бүлгийг ажиллуулж өвөл зун, хавар намын болон ажлын, гэрийн  гутлуудыг хийж  5 хүнийг  ажиллуулахын зэрэгцээ зөөлөн оёдол, гар хатгамал, шүрэн урлал хийж суралцагчдын бүжгийн хувцас оёж авьяасыг дэмждэг бүтээлж залуу гэр бүл юм.

8

Л.Оюунбаатар

Авьяаслаг гэр бүл

Дөрвөлжин сумандаа хос уянга гэр бүлийн тайлан тоглолт хийж үзэгдчийн хүртээл болгосон Хүүхдийг  багаас нь авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр сургууль багш нартай шинэ санаа, саначлага гарган ажилласан байна. Хаврын баяр урлаг спортын наадмыг жил бүр сумдаа зохион байгуулж явуулдан Авьяаслаг гэр бүл юм.  

9

С.Болор-Эрдэнэ

Аялагч гэр бүл

Өрхийн тэргүүн С.Болор –Эрдэнэ  маань “Уулсын оргил” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байгаа Отгонтэнгэр, Сутай, Мөнххайрхан зэрэг томоохон ууланд авирхын зэрэгцээ Улиастай хотын маань чанх урд сүмбэрлэн байгаа бидний туглаа дагуулсан заан хэмээн бэлэгддэг Товцог хайрханыхаа орой дээр өөрийн том хүүгийн хамт өвлийн их хүйтнийг үл ажран эр хүний эр зоригийг бадраан гарч байсан төдийгүй гэр бүлийн хамт  орон нутгийнхаа үзэсгэлэнт газруудаар болон хөвсгөл далайгаар аяласан шилдэг аялагч гэр бүл юм.

 

2014-05-19 15:11:02