Завхан аймгийн эрүүл мэндийн салбарын ёс зүйн хорооны үйл ажиллагаанаас танилцуулж байна
1035 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хороо нь ЭМЯ-ы дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2012/03/27-ны өдрийн 03 тоот тогтоолын дагуу байгуулагдсан болно.

Ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүнд:

  • Д.Ганчимэг – Салбар хорооны дарга                 /эмчийн төлөөлөл/
  • Г.Цогзолмаа – Салбар хорооны орлогч дарга  /эмчийн төлөөлөл/
  • Г.Шинэсүх – Салбар хорооны нарийн бичгийн дарга /ЭМГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн/
  • Ё.Жавзанпагма – гишүүн                     /Хууль эрх зүйн мэргэжилтний төлөөлөл/
  • Д.Бямбаа – гишүүн                               /Сувилагч тусгай мэргэжилтний төлөөлөл /
  • Н.Янжив– гишүүн                                /Үйлчлүүлэгч, иргэд олон нийтийн  төлөөлөл /
  • Д.Амгалан – гишүүн                            /Эвлэрүүлэн зуучлагч ёс зүйн ажилтан/
  • Д.Санжханд – гишүүн                          /Эм зүйч, эм найруулагчийн төлөөлөл/
  • Б.Цэрэндулам – гишүүн                 /Төрийн бус байгууллагын төлөөлөл /  нар  байна.

Ёс зүйн салбар хорооны зорилго:

Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын түвшинд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оршино.

Салбар хорооны эрх:

  • Хэлэлцэх асуудлын талаар шаардагдах бичиг баримтыг холбогдох байгууллага, албан тушаалтан, гомдол гаргагч иргэнээс гаргуулан авах, тэднээс тайлбар авах
  • Ёс зүйн хэм хэмжээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хороонд уламжлах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй буюу зөрчсөн хүмүүст хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэх тухай саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавих

Үүнд:

  1. Эмнэлгийн мэргэжилтний  ёс үйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн эмнэлгийн  мэргэжилтний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг судалж, мэргэжлийн хяналтын байцаагчаар дүгнэлт гаргуулан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тогтоолыг  ЭМЯ-ны ёс зүйн хороонд хүргүүлж, шийдвэрлүүлэх
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийг ноогдуулах саналыг байгууллагын удирдлагад тавих
  3. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах үүрэг өгөх
  4. Мэргэжлийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний шалгалт дахин өгүүлэх

 

Салбар хорооны үүрэг:

  1. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг  орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон тухайн байгууллагын хэмжээнд  мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, харьяалах байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах
  2. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон тухайн байгууллагын хэмжээнд ёс зүйн чиглэлээр сургалт, сурталчилгаа, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
  3. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой иргэд, албан тушаалтан, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэх
  4. Харьяаллын бус асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг тайлбарлан өргөдөл гомдол гаргагчид буцаах, зөвөлгөө өгөх, шаардлагатай бол холбогдох байгууллагад шилжүүлэх
  5. Хороо салбар хорооны шийдвэрийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
  6. Салбар хорооны шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих
  7. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой илэрсэн зөрчил доголдлыг арилгах, багасгах талаар арга хэмжээ авах
  8. Үйл ажиллагаагаа хагас жил тутамд хороонд тайлагнах
  9. Эмнэлгийн  мэргэжилтний ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдлын мэдээний сан хөтлөх, тайланг холбогдох маягтын дагуу улирал тутамд хороонд хүргүүлэх
  10. Холбогдох журмын дагуу ажлын тайлан, бусад мэдээ, мэдээллийг хороонд тухай бүр цахим хэлбэрээр хүргүүлж, хорооны цахим хуудаст байршуулах зэрэг болно.

 

2014-06-09 09:50:21