Засгийн газрын хэрэг эрхлэх газраас санаачлан тухайн аймгын Засаг даргын тамгын газартай хамтран “Баг - Иргэний Засаг, Захиргаа” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Өнөөдөр Завхан аймагт дээрх сургалт болж байгаа бөгөөд Засаг даргын тамгын газрын дарга Д.Түвшинжаргал нээж үг хэллээ. Сургалтад манай аймаг, сумдын 90 гаруй багийн дарга нар оролцож байна. Энэхүү сургалт, хэлэлцүүлэг Завхан, Хөвсгөл, Архангай аймгуудад энэ оны 06 сарын 19-25 өдрүүдэд болох юм байна.
“Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Б.Ган-Очир /Ерөнхий сайдын зөвлөх/ , “Багийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх арга замууд”, “Иргэний санаачлага- Багийн хөгжлийн үндэс/ Шилдэг туршлагууд/” сэдвүүдээр Ш.Бямбаа / Засгийн газрын ахлах рефрент/ нар сургалт явуулна. Харин хэлэлцүүлгийн үеэр сумдын багийн дарга нар сургалттай уялдуулдан тулгамдаж буй асуудал, өөрийн сонирхосон асуудлаар ярилцлага өрнүүлж дүгнэнэ.