Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших “Ганцын даваа”-нд одоогоос хоёр долоо хоногийн өмнө Норт Бенз маркийн /40тн/ авто машин осолдож, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Уг ослын улмаас Ганцын даваанаас уруудах замд 3,9м талбай хамрах газар дизель түлш асгарч онц аюултай байдал үүсээд байсан юм. Харин засаг дарга Ж.Жамъянтив Засаг даргын нөөц хөрөнгөөс 2,4 сая төгрөгийг тухай газрыг сэргээхэд зориулан тусламж үзүүлж, яаралтай арга хэмжээ авлаа. Энэ ажлыг замын “АЗЗА” ххк, Хот тохижилт үйлчилгээний газар хамтран гүйцэтгэлээ. Нийт 4 техниктэйгээр арван гурван цагийн турш 8 ажилчин ажилласан байна. Дизель түлш асгарч нэвчсэн газрыг ухаж булах, 40 см-ын зузаан шороогоор хучих зэрэг арга хэмжээ авсан байна. Засаг дарга Ж.Жамъянтив тэргүүтэй бидний хүмүүс Отгон сумыг зорьж явахдаа дээрх ажил гүйцэтгэж байгаа улстай таарсан юм.