Аймгийн хүүхдийн “Зөв хүүхдээс зөв иргэн” нэгдсэн 29-р чуулган хүүхдийн Даян-Очир зусланд 2014.06.13-06.15-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Дэлхийн зөн ОУБ-ын Завхан Завханхангай ОНХХ, Боловсролын газартай хамтарч 200 хүүхэд, 34 нийгмийн ажилтан хамруулан амжилттай зохион байгуулав. Хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, зөв шийдвэр гарган, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвшихөд хүүхэд, олон нийт, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хүүхдийн харилцаа, хүүхдийн оролцоо, Хүүхдийн эрүүл мэнд, Хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжил гэсэн 5 салбар хуралдаанаар хэлэлцжээ.Чуулганы төлөөлөгчдийн гаргасан санал санаачлагын үндэслэж бүх шатны Засаг дарга болон хүүхэд багачуудад хүргэх аймгийн хүүхдийн 29-р чуулгын төлөөлөгчдийн тогтоол гаргасан байна.
Мөн охид, хөвгүүдийн анхдугаар чуулган зохион байгуулж тулгамдаж буй асуудлаа Эрүүл Монгол хүүхэд, Удамт монгол хүүхэд, Номч Монгол хүүхэд, Авьяаслаг Монгол хүүхэд, Байгаль хамгаалал гэсэн 5 салбар хуралдаанаар хэлэлцсэн. Аймгийн хүүхдийн нэгдсэн 29-р чуулган болон охид хөвгүүдийн анхдугаар чуулганаас гарсан санал санаачлагыг нэгтгэж ажлын төлөвлөгөө боловсруулж сум сургуулиудад хүргүүлэн ажиллах юм.