“Чагдархорчингийн ван буюу Очирвааний их ван 2014” хоёр дахь өдрөө үргэлжилж байна
894 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Ж. Жамъянтивийн урилгаар Жалханз хутагт Данзанчойжийвангчүг Гэгээнтний номын багш Ёндонжамц буюу Чагдархорчингийн ван морилон ирсэн тухай мэдээлж байсан.  

Чагдархорчингийн ван буюу Очирвааний их ван 2014” шашин номын уншлага хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Нутгийн иргэд,  хот суурин, хөдөө ,гадаанаас ирсэн сүсэгтэн олон Чагдархорчингийн ван , Насны авшиг  судруудыг  дэргэдээс нь сонсож буйгаа ихэд билэгшээн сүсэглэн залбирч харагдана. Үнэхээр хүн зоны сэтгэл, оюун ухааныг хөгжүүлэн дэвжүүлсэн сайхан үйл болж байна. Чагдархорчины ван буюу Очирваанийн авшиг хүртээх хийгээд Цивааны ван буюу насны авшиг түгээх Дээдийн номын чуулган дор сүслэн залбирч, онон барихын ерөөл өргөе.

  

2014-07-02 16:14:02