Завхан аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Б.ЧИМЭДВАНДАН түрүүллээ
676 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн баяр наадмын бөхийн барилдааны комисст Г.Мягмарсүрэн нарын хүмүүс ажиллалаа.

 Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жил, Завхан аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн 256 бөх зодоглолоо. Энэ жилийн наадмын түрүү бөхөөр Их-Уул сумын харьяат, Алдар СХ, “Идэр Андууд” ХХК–ийн бөх аймгийн харцага Б.Чимэдвандан түрүүлж , Отгон сумын харьяат  аймгийн харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэж бөх сонирхогчид,  Завхан нутгийн түмэн олныхоо сэтгэлийг баясгалаа.

Нөмрөг сумын харьаят, “ЗД констракшн” ХХК-ийн аймгийн шинэ залуу харцага Д. Бат-Эрдэнэ, Ургамал сумын харьяат, Хилчин СХ, ХЦ-ийн 0277-р ангийн бөх сумын заан П. Өсөхбаатар нар шөвгөрөв.

2014-07-16 16:16:21