Боловсролын шинэчлэл –Оновчтой санаачилга сэдэвт багш нарын бага хурал энэ сарын 26-29-ны өдрүүдэд болно. Багш нарын бага хурал өнгөрөгч ням гаригт нээлтээ хийж , Засаг дарга Ж.Жамъянтив үг хэллээ. Нээлтэд Засаг дарга Ж.Жамъянтив, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, Боловсролын газрын дарга Б.Одгэрэл нарын 420 багш, удирдлагууд оролцлоо.
Тэрээр Засаг дарга Ж.Жамъянтив боловсролтой боловсон хүчин дутагдаж байгааг хатуу шүүмжлэн, багш нарын боловсрол, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах, сургуулийн материаллаг бааз, ахуй хангамжийг дээшлүүлэх, сурагчдын дотуур байрны тоог нэмэгдүүлэх, малчдын залгамж халааг бэлдэх зэрэг асуудлуудад дорвитой санал зөвлөмж өглөө. Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх сургалтад Завхан аймгийн ЕБС-ын 5 , сумдын 23 нийт 28 Ерөнхий Боловсролын сургуулиудын Захирал,Менежер, “Хүн байгаль орчин”, “ Монгол хэл”, “Нийгэм”, “Математик”, Дүрслэх урлаг”,”Биеийн тамир” ,“Дуу хөгжим”-ийн багш нар хамрагдаж байна. Мөн нийслэлээс БМДИ-ийн 10 мэргэжилтэн ирж сургалт зохион байгуулж байгаа юм.
Боловсролын газрын дарга Б.Одгэрэл Завхан аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт үйл ажиллагааны тайлан мэдээг хүргэсэн. Мөн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, “Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн нийгмийн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг танилцуулжээ. Хичээлийн шинэ жилийг угтаж Боловсролын газрын мэргэжилтэн Б.Лхамрагчаа “ Бага боловсролын шинэчлэл” сэдвээр илтгэл, мэргэжилтэн Ц.Балжинням “ Боловсролын газрын дэргэдэх “Багшийн ёс зүйн дүрэм” –ийн хэрэгжилтийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус “Ёс зүйн зөвлөл”-ийн мэдээлэл, зохион байгуулалт , ахлах мэргэжилтэн Н.Нансалмаа Д.Сарангэрэл нар “ 2014-2015 оны хичээлийн жилийн зорилго зорилт “-ыг танилцуулав.