Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал энэ сарын 21-28-ны өдрүүдэд Агентлагуудын ажилтай танилцах төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Тухайлбал Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт , Байгууллагын бүтэц зохион байгуулалт , Байгууллагын үйл ажиллагааны чиглэл хэрэгжилт , хүний нөөцийн бүрдүүлэлт зэрэгтэй танилцах , агентлагуудын дарга, ажилчдын санал хүсэлтийг сонсох 7 хоногийг эхлүүллээ. Одоогийн байдлаар 8 агентлагийн ажил, хэрэгжилтийн явцтай танилцаад байна. Өнөөдөр Алтан гадас одонт аймгийн Цагдааагийн газрын ажилтай танилцлаа. Тэрээр Цагдаагийн газраас Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн Эдийн засаг , Нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажил , арга хэмжээний хэрэгжилтийн явцын танилцуулга/ 2014 оны эхний 8 сарын байдлаар / -ыг бэлтгэсэн байв. Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал хэрэгжилтийн явц, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн байрны нэмэлт тохижуулалттай танилцав. Тэрээр насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахад анхаарах, үндсэн чиглэлд бодит байдалд тохирсон хэрэгжих боломжтой асуудлуудыг оруулахыг зөвлөлөө.