Дашрамд дурдахад Цагдаагийн газарт иргэд аж ахуй нэгж байгууллагаас 1288 өргөдөл, гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан нь 56.7 хувиар буурсан байна. Энэхүү 1288 гомдол мэдээллийн 766 нь гэмт хэргийн, 522 нь захиргааны шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. 2014 оны эхний 8 сарын байдлаар 35 сая 450 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан нь өмнөх оныхоос 46.4 хувиар буурсан байна. Энэ онд 4209 иргэнийг 20 сая 877 мянган төгрөгний тасалбараар торгосон нь өмнөх оныхоос 5,3 хувиар өссөн , 632 иргэнийг 14 сая 573 мянган төграгний шийтгэврээр торгосон нь өмнөх оныхоос 120 хувиар буурсан , 184 иргэнийг баривчилсан нь өмнөх оныхоос 472 нэгж буюу 256 хувиар , 229 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нь 365 нэгж буюу 159 хувиар буурчээ. 2014 оны эхний 08 сард 211 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1 нэгж буюу 0,9 хувиар гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлт гарсан байна.