Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал Шүүхийн шинжилгээний албаны үйл ажилтай танилцлаа. Шүүхийн шинжилгээний албаны дарга Ц. Батцогт : Шүүхийн шинжилгээний албан нь улсын хэмжээнд хэсэгтэйгээр ажилладаг 4 аймгийн нэг боловч одоогоор өөрийн албаны байргүй, 147 сая төгрөгийн төсөвтэйгээс 122 саяыг нь цалингийн төсөвт зарцуулдаг, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 8 айлын орон сууц төлөвлөсөн боловч зогсонги байдалтай байгааг Д.Түвшинжаргал даргад уламжилсан. Мөн цахилгаан жин, цахилгаан микроскоп зэрэг нарийн мэргэжлийн багажууд шаардлагатайг хэлж байлаа.
Шүүхийн шинжилгээний алба нь 12 хүний бүрэлдэхүүнтэй, Тосонцэнгэл суманд нэг хэсэгтэйгээр ажиллаж байна. Тэрээр улсын хэмжээнд хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг 4 аймгийн нэг юм. 2014 оны байдлаар 450 гаруй хэргийн газарт үзлэг шинжилгээ хийсэн байна. Тус алба нас тогтоох, эцэг тогтоох, , хүний биед гэмтлийн зэрэг тогтоох, задлан шинжилгээ зэрэг нарийн шинжилгээнүүдийг хийдэг.