Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгт Зөв Монгол хүүхэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
643 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн нээлтэд Засаг дарга Ж.Жамъянтив оролцож, үг хэлэхдээ “ багш нар алдрай бяцхан үрсдээ зөв үлгэр дууриалал үзүүлэн, тэдэндээ толь нь байх хэрэгтэй” гэдгийг онцолсон бөгөөд Монгол ардын уламжлалт тоглоом наадгай болон ардын аман зохиолын баялаг сангаас хүүхэд багачууддаа заан сургахад илүү анхаарч ажиллахыг хүслээ.  Мөн нэгдүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Тус цэцэрлэг нь Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээнд багш , эцэг эхчүүдтэйгээ хамтран хүүхдүүдийн хувцасны өлгүүр, 11 өөр орчинг бүрдүүлсэн анги тохижуулж гаднах талбайгаа тоглоомын ертөнц болгон хөгжүүлж үр бүтээлтэй амралтын саруудыг өнгөрүүлжээ. Хүүхэд багачууд шинэ тоглоом, шинэхэн орчиндоо сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байлаа.

  

Монгол улсын Засгийн  газрын Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл” ийн хүрээнд бага боловсролын цөм хөтөлбөр орон даяар хэрэгжиж сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр туршилтад бэлэн болсныг дуулгая.

 

2014-09-02 15:25:24