Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо
788 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар:

  1.  1. Өвөлжилтийн бэлтгэл хангалтын тухай
  2.  2. Аймгийн Боловсролын газраас сумдын сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнг танилцуулах
  3.  3. Аймгийн Хот тохижолт үйлчилгээний алба ОНӨҮГ-ын бүтэц орон тоо, санхүүгийн байдлын талаар
  4. 4. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Алтан намар-2014” урлаг спортын наадмын талаарх сэдвүүдээр хуралдан хэлэлцэж шийдвэрлэлээ.

    

Тухайлбал 2014-2015 оны Өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, шаардлагатай тоног төхөөрөмж, биелэлтийн талаар  Эрүүл Мэндийн Газрын дарга Ч.Дэмчигсүрэн, “Амь-ус трейд ХХК”, Алтай-Улиастай Эрчим хүчний систем ТӨХК”-ны Завхан салбарын менежер Ц. Улам-Оргих, Хүнс Хөдөө Аж Ахуй Жижиг Дунд Үйлдвэрлэлийн Газрын дарга Э.Балжинням, Боловсролын газрын дарга Д.Одгэрэл, ССАЖГ-ын дарга Д.Чойжилсүрэн ,  Аймгийн Тээвэр авто замын газрын дарга Х.Онолбаатар нарын хүмүүс илтгэж танилцуулав.

Харин Засаг дарга Ж.Жамъянтив, зөвлөлийн гишүүдийн зүгээс зарим агентлаг, байгууллагуудад шүүмжлэлтэй хандсан. Тэрээр өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах талаар дорвитой санал, санаачилга зөвлөгөө өгч ажиллалаа. Дээрх асуудлаар ирэх 7 хоногийн 1 дэх өдөр буюу 8-нд бүх сумдын Засаг дарга нартай 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангалтын асуудлаар хуралдахаар боллоо. Аймгийн өвөлжилтийн бэлэн байдлын биелэлт 50-90 хувьтай явж байна.

Аймгийн Боловсролын газраас цэцэрлэг, сургуулиудад хяналт шинжилгээ хийсэн ажлын тайлан, үнэлгээ дүгнэлтийг Боловсролын газрын дарга Д.Одгэрэл танилцуулав.

2014-09-03 12:21:24