Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 8 сарын 24-ний өдөр зарлиг гарган жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэхээр болсон билээ.
Өвөг дээдсийн уламжилан үлдээсэн арвин их соёлоо тэмдэглэж ирсэн Монголчууд маань нийслэл , аймаг ,сумдаараа “Номын баярын өдөр”-ийг өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Харин манай аймгийн хувьд Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сангийн дэргэдэх “Цэц мэргэн” клубынхэн ном хандивлах нэг өдрийн аяныг зарлаж тэмдэглэж эхлэсэн. Энэхүү ном хандивлах аянд аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив нэгдэж, билиг билгийн дээд 9 номын хандив өргөж, клубын сурагчдад олон ховор нандин ном цуглуулах билэгтэй ерөөл хүслээ.