Засаг даргын Тамгын газраас аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэв
635 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах ажлын хэсэг 9 сарын15-ны өдрөөс эхлэн нийт сум, зарим сумдын багуудад өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, хангуулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготойгоор  ажиллаж эхлэлээ. Энэхүү ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлж байна.

Одоогийн байдлаар Засаг даргын тамгын газрын дарга Д.Түвшинжаргалаар ахлуулсан баг Их уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй сумдууд буюу зүүн зүгт, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дарга Б.Отгонбаатараар ахлуулсан баг Баян тэс, Тэс буюу хойд , Төрийн захригаа удирдлагын хэлтсийн дарга Т.Пүрэврагчаагаар ахлуулсан ажлын хэсэг Баянхайрхан, Асгат зэрэг зүүн хойд, Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэдээр ахлуулсан ажлын хэсэг Алдархаан, Яруу сумдад,  Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга М.Ганболдоор ахлуулсан баг Нөмрөг, Тэлмэн сумдад тус тус  ажиллаж байна.

2014-09-17 16:32:14