Аймгийн онцгой комисс хуралдлаа
718 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн онцгой комисс дараах сэдвүүдээр:

  1. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумд тарваган тахал өвчний сэжиг илэрсэн
  2. Үлийн цагаан оготны нутагшилт, тархалт гамшгийн хэмжээнд хүрч буй тухай тус тус  хэлэлцлээ.

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ж.Жамъянтив, ИТХ-ын дарга Б.Отгонбаатар,  Мэргэжлийн Хяналтын Газрын дарга П.Батсайхан, ЗООНОЗ судлалын төвийн дарга Г.Дашдаваа , Онцгой байдлын хэлтсийн дарга Ө.Болд, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн нарын хүмүүс хуралдав.

   

Эрдэнэхайрхан сумын Алтан багийн иргэн 44 настай Д тарваган тахал өвчнөөр өвчилсөн эсэх лаборторын шинжилгээгээр тогтоогдоогүй бөгөөд одоогоор сумын нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байна. Үзлэгээр булчирхайн хэлбэрийн тарваган тахал байж болзошгүй гэж үзээд 1-р хавьтагч 40 иргэнийг тогтоож эмчийн хяналтад оруулжээ. Энэ асуудлаар ЗООНОЗ судлалын төв, ОБГ, ЭМГ, МХГ, ЦГ –ын хамтарсан баг тарваган тахал өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авах, иргэдэд сурталчилгаа хийх, эргүүл нэмэгдүүлэх, холбогдох арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Мөн үлийн цагаан оготны нутагшилт, тархалт гамшгийн хэмжээнд хүрч буй талаар хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргав . ИТХ-ын хуралдаанаар “ Үлийн цагаан оготно” устгах аймгийн хэмжээний зураглал гаргах, төсөв батлуулах, Намрын устгал хийх ажлын хэсгийг шат шатны нэгжүүдэд байгуулах, хяналт тавих,  Ус цаг уур шинжилгээний алба, Хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газар зэрэг  холбогдох байгууллагууд хамтран” Үлийн цагаан оготно “ устгах намрын ажлыг 10 . 26-11 .20-ны өдрүүдэд багтан хийж дуусгах  зэрэг болно. Манай  аймгийн 10 гаруй сумдын малын бэлчээрийн 50-90  хувьд, үлдсэн сумдын  20 түүнээс дээш бэлчирт үлийн цагаан оготно тархсан байна . Сумдын зүгээс 4000 га-5000 га газарт конус тавих, утах, шувууны суултуур тавих аргуудыг хэрэглэн устгасан мэдээ өгсөн боловч төдийлөн үр дүнгүй байгааг малчид хэлсэн байна.

2014-10-08 18:45:12