“ Ургацын баяр “ тариаланчдын үзэсгэлэн худалдаа борлуулалт ихтэй байна
698 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, “Завхан Түншлэл-2014”-ын ажлын хэсгийнхэн “ Ургацын баяр “- ын үзэсгэлэн худалдаатай танилцав.  Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн А,Б заалуудад Ургацын баярын бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ. Тус байгууллагын “А” зааланд цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүн, нийтийн хоол “Б” зааланд хүнсний төрөл бүрийн ногоо,дарсан огурцы, салат, даршилсан ногоо  худалдаалагдаж байна.

Үзэсгэлэн худалдааны бүтээгдэхүүнүүд зах зээлийн үнээс хямд борлуулагдаж байгаад иргэд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байна. Тухайлбал хурууд, ааруул 10-12 мянган төгрөг, сүү тараг 2000, Төмс, лууван, байцаа, хүрэн манжин, шар манжин 1000 , нарийн ногоо 2500 төгрөгийн ханштай байна.

       

 

2014-10-09 19:04:12