“Завхан Түншлэл-2014” үзэсгэлэн худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна
736 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны зорилт, аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засаг даргын нэрэмжит “Алтан намар-2014” Завхан аймгийн намрын баяр болж байна.  “Завхан Түншлэл-2014” үзэсгэлэн худалдаа ССАЖГ-ын спорт зааланд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Худалдаанд Завхан, Баян-Өлгий,  Говь-Алтай аймгуудын жижиг дунд бизнес эрхлэгчид оролцож байна.

   

Оролцогчид ноос ноолуур,хөөвөр, мод,  эсгий зэрэг түүхий эдээр монгол гутал, ширмэл ширдэг, бэлэн хувцас, сандал, угаалтуур гээд олон төрөл бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Мөн гар урлалын бүтээгдэхүүнүүд багагүй хувийг эзлэж байна.  Дашрамд дурдахад сумдын жижиг үйлдвэрүүдийн хийц , чанар, ур маяг жил ирэх тусам хөгжиж байгааг үзэсгэлэнгээс харж болохоор байгаа юм. Тухайлбал Дөрвөлжин сумын “Ханд” цэвэр усны үйлдвэрийн ус, эсгий хучлага, гэрийн тавилгуудыг нэрлэж болно.

2014-10-10 10:45:12