Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй 2015 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах ажлын хэсгүүд хувиарын дагуу сумдад ажиллаж дуусав. Тэд малчид тариаланчид, иргэдтэй уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонсоод иржээ.
Өнгөрсөн долоо хоногт Засаг дарга Ж.Жамъянтивээр ахлуулсан ажлын хэсэг Отгон, Шилүүстэй сумдын Буянт, Баянбулаг, Бадрал, Сайхан, Хөгжил багуудад амжилттай ажиллаад ирлээ. Багийн бүрэлдэхүүнд Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ын дарга Т.Пүрэврагчаа, ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд, Эрүүл мэндийн газрын эмч нар, ХЖТ-ын дуучид багтсан байна.
Манай аймгийн зарим нутагт өвөлжилт хүндрэх магадлалтай байгаа талаар ажлын хэсэг мэдээллээ. Тухайлбал Тэс , Түвэвтэй, Сонгино, Цэцэн уул сумдад бэлчээрийн гарц тааруу гантай байна.
Иймд аймгийн ЗДТГ-ын зүгээс :