Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэх, аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засаг даргын нэрэмжит “Алтан намар-2014” Завхан аймгийн намрын баяр өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
“Завхан Түншлэл” 48 номинацид бүтээгдэхүүн үйлчилгээг шалгаруулж шилдэгүүдээ тодруулав.
Аймгийн шилдэг бүтээгдэхүүн номинацид“Энэрэлт Байгаль” ХХК-н хамт олон, Гран при шагналыг “Завхан баялаг” ххк, Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн номинацид Дөрвөлжин сумын иргэн Х.Баасанхүү ” Эсгий Эсгий урлал”, Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн номинацид Яруу сумын иргэн н.Энхболд”Суран эдлэл", Шилдэг экологийн бүтээгдэхүүн номинацид Ургамал сумын хамт олон “Ямааны сүүн бүтээгдэхүүн”, Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн номинацид Говь-Алтай аймгийн иргэн н.Санжжав “Чипсэн ааруул”, Шилдэг талх талхан бүтээгдэхүүн номинацид Тосонцэнгэл сумын “Дүүрэн Халгиа”компаний талх нарийн боов, Шилдэг жимс жимсгэнэ номинцид “Завхан Баялаг”ХХК-н хамт олон, Шилдэг хүнсний үйлдвэрлэл номинацид Завханмандал сумын иргэн Х.Болормаа нар тус тус шалгарлаа. “Завхан Түншлэл-2014” намрын үзэсгэлэн худалдаанд 18 сумдын 178 аж ахуй нэгж оролцож 35 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудаас мөн Улиастай, Эрдэнэхайрхан, Асгат, Яруу, Ургамал, Түдэвтэй, Тосонцэнгэл, Отгон, Нөмрөг, Идэр, Завханмандал, Баянхайрхан, Баянтэс, Алдархаан зэрэг сумдаас хөнгөн үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, гар урлал,гутал арьс ширэн бүтээгдэхүүн, хувцас оёмол бүтээгдэхүүн, загварын дээл, сүлжмэл бүтээгдэхүүн, төмөр эдлэл,шүрэн эдлэл, мод модон эдлэл,төрөл бүрийн ногоо, нарийн ногоо, сүү цагаан идээ, үндэсний уламжлал хадгалсан хоол төрөл бүрийн амталсан нарийн ногоо, газар тариалан, жимс жимсгэний тариалан эрхлэгчид,шилмэл үүлдэрийн шилдэг мал, шинэ сортын ургамал,үр тариа тариалагчид зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бизнес эрхлэгчид иргэд аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцлоо.