Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 5,10 –р сарын хоёр дахь долоо хоногийн “бямба” гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Тэгвэл Улиастайчууд тус өдрөөр Мод үржүүлгийн талбайд 500 гаруй улиас, бургас суулгаж, өнгөрсөн хавар суулгасан модоо арчилсан юм. Энэхүү ариун үйлсэд Улиастай сумын ЕБС-иудын ахлах ангийн 600 сурагчид нэгджээ. Мод тарих үндэсний өдрийг Аймгийн Засаг даргын тамгын газар, Хяргас Нуур Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэр тусгай хамгаалалтын захиргаа, Байгаль орчны газар хамтран зохион байгуулдаг уламжлалтай.