Аймгийн Эдийн засаг Нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, Соён гэгээрүүлэх хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн, судлаач, төр нийгмийн нэрт зүтгэлтэн нараар лекц, ном тавиулж байгаа билээ. Энэ удаа Монгол улсын гавъяат холбоочин Б.Баатар “Монголын суу ухаан гэж юу вэ “сэдвээр Улиастай, Сонгино, Цэцэн уул сумдад лекц уншиж байна.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын гавъяат холбоочин Б.Баатар Соён гэгээрүүлэх хөтөлбөрийн 20 дахь илтгэгч юм. Тус лекцэд Аймгийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид, агентлагын албан хаагчид нэгдэн номын дуу сонслоо.