АЛТАН НАМАР-2014 ЗАВХАН АЙМГИЙН НАМРЫН БАЯР УРЛАГИЙН НААДМААР ӨНДӨРЛӨЖ БАЙНА
594 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Алтан намар-2014 урлагийн наадамд 19 сумын 160 гаруй соёл урлагийн ажилтнууд, ардын авьяастнууд үндэсний хөгжим, ардын харилцаа дуу, уртын дуу, ардын бүжиг, хөөмэй, ардын аман зохиол, зохиолын дуу гэсэн 7 төрөлд авьяас хүчээ сорин өрсөлдлөө

Энэ жилийн урлагийн наадмын хамрах хүрээ өргөжин, шинээр олон ардын авьяастан төрөн гарч,  шагналын сан өндөр байв.  Нийт оролцогчдын 80 гаруй хувь залуучууд байсны дээр 60-74 насныхан оролцож залуучуудад сурах мэдэх их зүйл байгааг харуулсан сайхан урлагийн наадам болж өндөрлөлөө.

I-р шатны арга хэмжээг Хөгжим бүжгийн коллежийн урлагийн зааланд ССАЖГазрын соёлын мэргэжилтэн Б.Оюун, Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын багш урлаг судлалын магистр багш И.Түмэнбаяр, мөн сургуулийн бүжгийн багш Ш.Өнөрчимэг, багш н. Мөнхсайхан, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн урлагийн мэргэжилтэн Б.Энхбаатар, Орон нутгийн төлөөлөл Эрдэнэхайрхан сумын соёлын төвийн эрхлэгч Ч.Үнэнбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр урлагийн наадмыг шүүж ажиллав.

        

I-р шатны арга хэмжээг өөрсдийн хөгжим фонограммтай микрофонгүйгээр зохион байгуулж  ардын авьяастнуудын хоолойн цар хүрээ, хувцаслалт тайзны соёлыг харгалзан дүгнэсэн байна. II шатны арга хэмжээг Хөгжимт жүжгийн театр дээр зохион байгуулж тэдний хөгжим техник хэрэгсэл, урлагийн хувцсыг өмсөж  тайзны соёл, дуулах ур чадвар техник хэрэгслээ ашиглаж байгаа байдал зэргийг харгалзан дүгнэв.

1.Уртын дууны төрөлд        I Алдархаан сумын ардын авьяастан Ө.Цэрэндорж

                                    II Тосонцэнгэл сумын ардын авьяастан Ш.Батхуяг

                                    III Ургамал сумын ардын авьяастан Б.Дамиранжав

2.Ардын аман зохиол төрөлд  I Түдэвтэй сумын ардын авьяастан Д.Ганбат

                                        II Тосонцэнгэл сумын ардын авьяастан А.Цогтбаяр

                                        III Отгон сумын ардын авьяастан Б.Цээпил

3.Үндэсний хөгжмийн төрөлд   I Яруу сумын ардын авьяастан Б.Нарангарав

                                         II Сонгино сумын ардын авьяастан Д.Цэрэнлхам

                                         III Тосонцэнгэл сумын ардын авьяастан Э.Даваадулам

4.Ардын бүжгийн төрөлд          IТосонцэнгэл сумын ардын авьяастан Ө.Эрдэнэчимэг

                                                     II Ургамал сумын ардын авьяастан Ц.Бадмаа

5.Хөөмэйн төрөлд                    I Отгон сумын ардын авьяастан Ц.Нямгэрэл

                                                    II Цагаанчулуут сумын ардын авьяастан Б.Гомбожав

                                                    III Яруу сумын ардын авьяастан М.Очирбал

6.Зохиолын дууны төрөлд       I Завханмандал сумын ардын авьяастан А.Галбадрах

                                                     II Ургамал сумын ардын авьяастан А.Анхбаяр

                                                    III Нөмрөг сумын ардын авьяастан Х.Отгонбаатар

7. Ардын харилцаа дууны төрөлд I Сонгино сумын ардын авьяастан М.Лхагвасүрэн

                                                                                                                        Д.Цэрэнлхам

                                                II Эрдэнэхайрхан сумын ардын авьяастан Л.Энх-Амгалан

                                                                                                                        Б.Уранчимэг

                                                III Нөмрөг сумын ардын авьяастан Ц.Ганзориг

                                                                                                            Ч.Дэлгэрмаа нар тус тус 1-3-р байруудыг эзэлжээ.

2014-10-17 15:36:21