АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР МУУГЗ Д.ЦЭВЭЭНРАВДАНГИЙН ДУУНЫ НААДМЫГ ЗОХИОН ЯВУУЛАВ
604 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МУУГЗ Д.Цэвээнравдангийн дууны наадам ардын дуу, зохиолын дуу, ардын харилцаа дууны төрлүүдээр зохион байгуулагдаж, 80 гаруй ардын авьяастнууд оролцов. Тус наадам өнгөрсөн 6 жилийн хугацаанд сумдын бүсийн  хэмжээнд зохион байгуулагдаж байлаа. Харин аймгийн засаг даргын захирамж гарч жил бүр Алтан намар урлагийн наадмын үеэр Улиастай хотноо зохион байгуулж байхаар тогтсон болно.

ХЖТ-ын дарга П.Бямбадорж, Уран сайхны удирдагч Ш.Энхжаргал, Дуучин Одгэрэл, ССАЖГ-ын мэргэжилтэн Б.Оюун нарын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллав.

 ЗОХИОЛЫН ДУУНЫ ТӨРӨЛД

 I Цагаанчулуут сумын соёлын төвийн хөгжмийн багш Б.Мөнх-Эрдэнэ

II Нөмрөг сумын  соёлын төвийн эрхлэгч Л.Мөнхсувд

III Түдэвтэй сумын  соёлын төвийн эрхлэгч Э.Одмаа

IV Тосонцэнгэл сумын ардын авьяастан Н.Батболд

АРДЫН ДУУНЫ ТӨРӨЛД

I Сонгино сумын соёлын төвийн үйлчлэгч Д.Цэрэнлхам

II Баянхайрхан сумын соёлын төвийн хөгжмийн багш М.Уламбаяр

III Нөмрөг сумын  соёлын төвийн эрхлэгч Л.Мөнхсувд

IVЭрдэнэхайрхан сумын хөгжмийн багш Л.Энх-Амгалан

ХАРИЛЦАА ДУУНЫ ТӨРӨЛД

I Түдэвтэй сумын соёлын төвийн эрхлэгч Э.Одмаа хөгжмийн багш Б.Отгонбаатар

II Тосонцэнгэл сумын ардын авьяастан Н.Батболд, Б.Урантуяа

III Баянхайрхан сумын соёлын төвийн хөгжмийн багш М.Уламбаяр, ардын авьяастан Х.Оюун-Эрдэнэ

IV Цагаанхайрхан сумын соёлын төвийн номын санч Ууганцэцэг, ардын авьяастан Намбардагжин нар тус байруудыг эзэлсэн байна.

2014-10-17 15:55:32