Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 8 дугаар хуралдаан энэ сарын 20-ны өдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар:
Манай аймгийн бэлчээрийн дийлэнх хэсэгт үлийн цагаан оготно олноор үржин талхалж, цөлжилтийг нэмэгдүүлэн улмаар хүн, мал, амьтанд олон сөрөг нөлөөллийг бий болгож байгаа тул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VIII хуралдаанаар баталсан хөрөнгөөр бүх сумдын нутагт иргэд, олон нийтийн оролцоотойгоор үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах тогтоолыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн VIII дугаар хуралдаанаас гаргалаа. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосон байна.