Хууль сахиулах байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн болж байна
595 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран “Хууль Сахиулах Байгууллагуудын Хамтарсан Зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал нээж , хэлсэн үгэндээ ““Хууль Сахиулах Байгууллагуудын Хамтарсан Зөвлөгөөн”-ийг  цаг үеэ мэдэрсэн, оновчтой уулзалт болж буйг дурьдаж, энэхүү хамтарсан зөвлөгөөнөөс үр дүнтэй шийдвэр, зөвлөмж гарган үндсэн чиглэлд тусгах хэрэгтэй гэдгийг хэллээ.

Зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга, Завхан аймаг дахь шүүхүүдийн шүүгчид, аймгийн прокурорууд, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн захирагч, хилийн албаны дарга,  Шүүхийн шинжилгээний албаны дарга, шинжээчид, 5-р тойргийн Тахарын албаны дарга, тасгийн дарга нарын  100  гаруй хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид оролцож байна.

Цагдаагийн газрын дарга Б.Эрдэнэбаатар,  Шүүхийн шинжилгээний албаны албан хаагч н.Бямбаноров, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга н.Мөнхбаяр , Прокурорын газрын дарга н.Доржсүрэн нар  2014 оны эхний 10 сарын байдлаарх ажлын тайлан,  цаг үеийн мэдээлэл хийв. Одоогийн байдлаар санал, шүүмж, хэлэлцүүлэг явагдаж байна.

        

Хууль зүйн салбарт хийгдэж буй шинэчлэлийн бодлого хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, орон нутгийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа бэхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, уялдаа холбоог сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд практикт гарч буй тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхэд үүднээс дээрх сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс санаачлан зохион байгуулж байгааг хэлье. Дээрх зөвлөгөөн үргэлжилж байна.

2014-10-24 13:25:11