Улиастай хотноо “Малын хулгайгүй бүс нутаг” сэдэвт баруун бүсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн газар, хэлтсүүдийн нэгдсэн уулзалт зөвлөгөөн болж байна. Уулзалт , зөвлөгөөнийг нээж ИТХ-ын дарга Б.Отгонбаатар үг хэллээ. Нээлтэд ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, ЦГ-ын дарга Г.Эрдэнэбаатар , Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймгуудын ЦГ-ын төлөөлөл, Завхан аймгийн ЦГ-ын албан хаагчид оролцож байна.
Энэхүү уулзалтад оролцогч аймгууд малын хулгайтай тэмцэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж байна. Тухайлбал Завхан аймгийн цагдаагийн газар “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлын мэдээлэл” , “ Хөвсгөл аймгийн мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал ”, Увс аймгийн Цагдаагийн газраас “Хил дамнасан малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж буй ажлын талаархи мэдээлэл ”зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж байна.
Дээрх уулзалт зөвлөгөөнөөс :
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр зөвлөгөөг гарган үе шаттайгаар хэрэгжүүлэх, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд шаардагдах хөрөнгийг бүх шатны иргэдийн хурлаар хэлэлцүүлэн орон нутгийн хөгжлийн санд тусгуулж байх, Малын хулгайгүй бүс нутаг уулзалт зөвлөгөөнийг жил бүр хуваарийн дагуу зохион байгуулж байх зэрэг шийдвэрүүдийг гаргах талаар хэлэлцэх юм.