Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол болов
620 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн захиргааны албан тушаалд шинээр томилогдсон 15 байгууллагын 58 албан хаагч Монгол улсын төрийн албан хаагчийн тангараг өргөлөө. Энэхүү ёслолын арга хэмжээнд Засаг даргын орлогч Ч.Пунцаг,  Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд нар, нутгийн удирдлагын ордны албан хаагчид оролцлоо.  Тангараг өргөх ёслолыг нээж хэлсэн үгэндээ Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Т.Пүрэврагчаа : “Тангараг өргөж буй цаг мөчөөс эхлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллах нь зүйтэй”- г онцолсон юм.

Тангарагийн үгийг төрийн албан хаагч Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны мэргэжилтэн н.Эрдэнэбилэг дуудаж, бусад хаагчид даган хэлж тангарагаа өргөж, албан ёсоор төрийн албан хаагч боллоо.  Тангараг өргөх ёслолын арга хэмжээг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн П.Мөнхзаяа удирдан зохион байгууллав.

2014-11-13 13:09:22