“Гэр хөтөлбөр”-ийн хүрээнд 50 иргэн өргөө цагаан гэртэй болов
655 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн засаг даргын “2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийн ард иргэдийнхээ сайн сайхны төлөө төрөөс үзүүлж буй халамж үйлчилгээг иргэн бүрт хүргэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “ ГЭР ХӨТӨЛБӨР” амжилттай хэрэгжиж эхлэлээ.

Өнөөдөр Засаг дарга Ж.Жамъянтив анхны өргөө цагаан гэрийн батламжийг  Чигэстэй багийн иргэн 9 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийн өрхийн тэргүүн н.Эрдэнэбатад гардуулав.  Түүнчлэн “ГЭР” гардуулах  үйл ажиллагаан дээр хэлсэн үгэндээ “Энэхүү өргөө цагаан гэрийг хүлээн авч буй иргэдэд чин сэтгэлийн баяр хүргэж, энэ удаа хамрагдаж чадаагүй иргэдэд дараагийн удаа хамрагдах боломжтойг онцлов.

         Худалдан авах ажиллагааны шалгаруулалтад “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв” шалгарч хөтөлбөрийн гэрүүдийг хийж гүйцэтгэсэн юм. Тус төвийн захирал Ч.Болдсайхан: Бид гэр тус бүрийн чанар, хийцэд анхаарч сэтгэлээ шингээж хийсэн гэв. Иргэдийн хурлын дарга Б.Отгонбаатар, Засаг даргын орлогч Ч.Пунцаг,  Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, Улиастай сумын дарга Д.Энх-Амгалан нар Завхан аймгийн Цагаанхайрхан, Асгат , Яруу зэрэг  24 сумдад тус бүр 2, Улиастай сумын 5 иргэнд  нийт 50 ширхэг  өргөө цагаан гэрийг гардууллаа.

       

 

2014-11-13 17:00:32