“Ард түмэн Та –Хаан” баруус бүсийн форум болж байна
634 ХҮН ҮЗСЭН БАЙНА

   Монгол улсын шадар сайдын санаачлагаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ард түмэн Та –Хаан” баруус бүсийн форумыг Завхан аймагт “Төрийн үйлчилгээг түмэнд, Түмний үгийг төрд” уриан дор эхлүүллээ.  Баруун бүсийн форумд Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Батсайхан нарын 300 гаруй хүмүүс оролцож байна.

Тус арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг үг хэлэхдээ: Монополь болон давамгай байдалтай аж ахуй нэгжүүдийг тогтоож үйл ажиллагааг байнга хянаж байх, үндэслэлгүйгээр үнэ нэмэгдэж буй нөхцөл байдлыг судлах, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн тохиолдолд газар дээр нь арга хэмжээг хэрхэн авах талаар үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа бөгөөд Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг орон нутгийн түвшинд дэмжиж ажиллаж байгааг дурдсан юм.

     

Завхан аймагт Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани 639, Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар 1, Орон нутгийн   өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар 5, Нөхөрлөл 55, Хоршоо 355, Төрийн байгууллага, албан газар улсын төсөвт үйлдвэрийн газар 218, Төрийн бус байгууллага 82, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл 5, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 16,  Шашны байгууллага 4, Сан 3  нийт 1384 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна

2014-11-17 11:58:23