Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив Завхан аймгийн сумдын дарга нарт “Эрчүүдийн төлөө эрийн гурван наадам “ хөтөлбөрийн захидлыг хүлээлгэн өглөө. “Эрийн гурван наадмын хөгжлийн төв” болон ”Монголын үндэсний спортын академ”-аас хэрэгжүүлж буй “Эрчүүдийн төлөө эрийн гурван наадам “ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын бүх сумыг “Эрийн гурван наадмын иж бүрдэл хэрэглэгдэхүүнтэй болгох юм байна.
Үүнд:
Үндэсний бөхийн чиглэлээр:
1.Бөхийн хивс/тусгай загварын/13,5м*9м/ хэмжээтэй 108м2
2. Таван эгнээ ширээстэй зодог, шуудаг 8ш
3. “Монгол бөхөд анхлан суралцах бичиг” гарын авлага 10 ш
4. “Монгол бөхийн нэвтэрхий толь” бүтээл 2ш
Үндэсний сурын чиглэлээр:
Хурдан морины уралдааны чиглэлээр:
Мөн сум бүрийг эрийн гурван наадмын мэргэжилтэнтэй болгох юм. Дэлхийд ганцхан Монгол наадмаа аймаг, сум бүрт гурван төрлөөр нь бүрэн бүтэн хийдэг, нийт эрчүүд нь гурван төрлийн аль нэгээр, эсвэл хоёроор нь, чадвал гурвуулангаар нь хичээллэдэг болох нөхцлийг Монголыг аймаг, сум бүрт бүрдүүлэх зорилгыг агуулж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна