Засаг даргын захирамжийн дагуу бүтэн жилийн турш спортын 12 төрлөөр өрсөлдсөн тэмцээн, уралдаан дүнгээ гаргалаа
631 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын Засгийн газрын 209-р тогтоол, аймгийн Засаг даргын 2014оны 332-р  захирамжийн дагуу 2014 оноос аймгийн төр олон нийт, аж ахуй нэгж байгууллагуудын дунд ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор биеийн тамир спортын 12 төрлөөр, нийт  7 сая 200 мянган төгрөгийн шагналын сантайгаар зохион явууллаа. Тус арга хэмжээний хаалт өнгөрсөн бямба гаригт  Музейн зохион байгуулсан тэмцээнээр өндөрлөж, бүтэн жилийн туршид авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон тамирчдын шилдгүүдийг тодруулав. Шагналыг ЗДТГ-н Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Ганболд нар гардуулсан. Тэмцээн, уралдаанд давхардсан тоогоор 32 төр, иргэний нийгмийн байгууллага,  ААН-ийн 8000 гаруй ажилчин, албан хаагчид, иргэд хамрагдсан байна.

Сар болгоны энэхүү үйл ажиллагаанд аймгийн Прокурор, Шүүх, Цагдаагийн газар, ЗХ-ний 325-р анги, Улиастай сумын ЗДТГ, хамт олноо идэвхтэй сайн зохион байгуулж тасралтгүй оролцож тэргүүн байруудад шалгарч байснаас нийт дүнгээрээ Прокурорын газар шалгарч, хамгийн олон хүн хамруулж зохион байгуулалт сайтай удирдан зохион байгуулсан байгууллагаар АЗДТГ, ХГБХХ, ГХББ-ын газруудын зохион байгуулсан Өвөл цагийн цасны өдөрлөг, “Эрүүл байхын төлөө хамтдаа ” уриан дор 18 байгууллагуудын 600 гаруй хүнийг хамруулж, дэг журам зохион байгуулалтын өндөр түвшинд явагдсан арга хэмжээг онцоллоо.

Идэвх амжилт бүтээлээр дүүрэн байгууллага, хамт олон байхад оролцдоггүй, оролцсон ч нэр хэмээсэн төдийн оролцдог байгууллага байгааг шүүгчид анхааруулан  тэмдэглэж байсныг дурдъя.

          Эрүүл бие саруул ухааны булаг биеийн тамир, спорт мандтугай.

2014-12-30 10:22:02