Улиастай сумын Богдын гол, Чигэстэй багууд “Иргэдийн хөгжлийн төв”-тэй боллоо
1029 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэл , засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын 6 багт “Иргэдийн хөгжлийн төв” –ийг байгуулах ажил тусгагдан, хэрэгжиж эхлээд байна.  Тэгвэл шинийн 8-ны билэгт сайн энэ өдөр Богдын гол, Чигэстэй багууд “Иргэдийн хөгжлийн төв”-ийнхөө шинэ байрны нээлт,ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр Улиастай сумын 6 багийн төвийг нэг загварын, орчин үеийн жишиг стандартад нийцсэн барилга байгууламжаар хангах ажил биелэж байна. Өнөөдөр Богдын гол, Жинст багууд “Иргэдийн хөгжлийн төв”-ийнхөө нээлтийг хийж, нээлтэд Засаг дарга Ж.Жамъянтив, ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Улиастай сумын захирагч Д.Энх-Амгалан,аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн нар, багуудын өндөр настан иргэд, хөдөлмөрчид оролцлоо.

   Иргэдийн хөгжлийн төвд Багийн засаг дарга, түүний ажлын алба,  Багийн иргэд нийтийн хурлын танхим , Цагдаагийн хэсэг, Өрхийн эрүүл мэндийн төв, үсчин, халуун ус саун нэгэн дээвэр дор байрлаж байна. Тэрээр үсчин, халуун ус ажиллуулах иргэдийг тухайн багаас сонгож, ажлын орон тоо нэмэгдүүлэх юм. Улистай сумын Богдын гол баг 1070-д өрх, 3500 гаруй хүн амтай. Тус багийн өрхийн эрүүл мэндийн төвийнхөн иргэдэд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхэд тоног төхөөрөмж, эрүүл аюулгүй орчныг хангах байр, сууцны асуудал бүрэн шийдэгдлээ. 2015 онд үлдсэн 4 баг буюу Жинст, Товцог, Өлзийт, Жаргалант багуудын иргэдийн хөгжлийн төвүүдийг нээнэ. Мөн ашиглалтад орсон багийн хөгжлийн төвүүдийн гэрэлтүүлэг,хүүхдийн тоглоомын талбай, сагсны шийд зэрэг гадна тохижолт ирэх хавар нэмж хийгдэх юм. Харин хуучин багийн төвүүдийн байранд, тухайн  багийн иргэд,  аж ахуй нэгжүүдийг дэмжиж  хөдөлмөрлөх ажлын байрыг бий болгохоор зорьж байна.

2014-12-30 10:33:02