Завхан аймгийн Шилдэг хүүхэд шалгаруулах "Харшийн сүлд модны наадам-2014" шилдэгүүдээ шалгаруулав
677 ХҮН ҮЗСЭН БАЙНА

                  Завхан аймгийн Шилдэг хүүхэд шалгаруулах "Харшийн сүлд  модны наадам-2014" Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн зааланд, өнгөрсөн сарын 29-ны өдөр болж өнгөрлөө.  Завхан аймгийн хүүхэд,багачуудын харшийн шинэ жилээр  аймгийн шилдэг хүүхэд, оролцооны байгууллага, хүүхдийн нөхөр-буяны эзэн хүн, байгууллагыг шалгаруудлдаг байна. Тус арга хэмжээ жил бүр үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, туурга тусгаар улсаа зарлан тунхагласны ойн өдөр болдог уламжлалтай. Харшийн сүлд модны наадамд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ж.Жамъянтив, ЗДТГ-н нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, БГ-ын дарга Д.Одгэрэл нар, аймгийн ЕБС-иудын 1-12-р ангийн сурагчид оролцлоо.

   Та бүхэнд шиллдгүүдийг таницуулъя.

ОЮУНЛАГ ХҮҮХЭД: Эрдэнэбилэгийн ХОСБАЯР /Жавхлант ЦС-ийн 11-р ангийн сурагч/

АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД: Тэрбишийн ЧИНБАЯР /Улиастай сумын Бүрэн дунд III сургуулийн 12-р ангийн сурагч/

СПОРТЛОГ ХҮҮХЭД: Мөнхбатын ЛХАГВАСҮРЭН /Отгон сумын дунд сургуулийн 8-р ангийн сурагч/

ХӨДӨЛМӨРЧ ХҮҮХЭД: Даваадоржийн ӨЛЗИЙЖАРГАЛ /Дэвшил сургуулийн 9-р ангийн сурагч/

УРАН БҮТЭЭЛЧ ХҮҮХЭД: Энх-Амгалангийн СОЛОНГО  /Чандмань-Эрдэнэ ҮЛС-ийн 12-р ангийн сурагч/

ШУДАРГА ҮЙЛСТЭН ХҮҮХЭД: Амарбаясгаланийн ОТГОНБААТАР  /Жавхлант ЦС-ийн 12-р ангийн сурагч/, ТЭРГҮҮНИЙ ИДЭВХТЭН ХҮҮХЭД: Төвшинтөрийн МАРАЛ-ЭРДЭНЭ /Тэс сумын бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч/,   ТЭРГҮҮНИЙ ИДЭВХТЭН ХҮҮХЭД: Нямдаваагийн МӨНХЖИН  /Дэвшил сургуулийн 12-р ангийн сурагч/, ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА: Яруу сумын дунд сургуулийн Б. Энхбаатар багштай Э. Очир-Эрдэнэ ахлагчтай “ХОБУЗ" нар шалгарчээ.

 

2015-01-08 09:36:02