Хичээлийн судалгааны арга зүй нь Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, 2012-2016 онд хэрэгжих “Багшийн хөгжил” хөтөлбөрт дэвшүүлсэн “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга барилтай багшийг төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх гол арга замын нэг тул Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран “ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурлыг 2014 оны 12 дугаар сарын 17-18-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулаа.
Хүүхдийн хөгжлийг дэмжсэн арга зүй технологийн нэг - хичээлийн судалгааны менежмент, төрөл, арга хэлбэрийг өөрийн сургуульд хэрэгжүүлсэн арга туршлага, үр дүн, ололт амжилт, шийдлийн талаар хэлэлцэж туршлага солилцох зорилго бүхий эрдэм шинжилгээний хурлын нэгдүгээр шатанд 21 аймаг, Улаанбаатар хотоос судлагдахуун бүрийг хамарсан нийтдээ 170 гаруй илтгэл оролцжээ. Эдгээрээс 2-р шатны шалгаруулалтанд 44 илтгэл шалгарсны 11 нь Завханы багш нарын илтгэл байсан нь хичээлийн судалгааны төсөл манай аймагт хэр үр дүнтэй хэрэгжсэнийг харууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Я.Нарангэрэл урилгаар оролцож, аймгийн багаа зохион байгуулж, чиглүүлж ажиллаа.
2-р шатны шалгаруулалтанд тэнцсэн илтгэлүүдийн эздийг дурдвал:
№ |
Судлагдахуун |
Сэдэв |
Овог |
Нэр |
Сум |
Ажил, албан тушаал |
1 |
Удирдлага, менежмент |
Асуудал шийдвэрлэх арга зүйгээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь |
Сэрдэмба |
Батбилэг |
Сонгино |
Бүрэн дунд сургуулийн сургалтын менежер |
2 |
Математик /дунд/ |
Суралцагчдын сонирхолд тулгуурлан хоцрогдлыг арилгах боломж |
Санги Бат-Өлзий |
Наран Баасансүрэн |
Улиастай
|
Дэвшил сургууль Математикийн багш Бага боловсролын багш |
3 |
Математик /дунд/ |
ХИЕХ-ийг олох |
Агчбаяр Сүрэн Доржсамбуу |
Болор-эрдэнэ Сарангэрэл Мөнхдэлгэр |
Улиастай |
ЧЭҮЛС Математикийн багш нар |
4 |
Хими |
Химийн урвалыг судлах |
Цэрэн Гончиг |
Чимэдрэгзэн Дэмбэрэлмаа |
Улиастай |
ЧЭҮЛС Химийн багш нар |
5 |
Физик |
Цахилгаан зайнуудыг холбох судалгаат хичээлийн арга зүйн туршлага |
Өлзийсайхан |
Бямбажав |
Завханмандал |
Физикийн багш |
6 |
Мэдээлэл зүй |
Нийгмийн сүлжээ
|
Раднаа Мягмаржав |
Энхцолмон Энхжаргал |
Улиастай |
ЧЭҮЛС Мэдээлэл зүйн багш |
7 |
Биологи |
“Та хэр сайн найз вэ?” ээлжит хичээлийн арга зүйн туршлага |
Бямбасүрэн |
Баасандэмбэрэл |
Улиастай |
Дэвшил сургууль Биологи/эрүүл мэндийн багш |
8 |
Монгол хэл |
Дөрвөн улирлын сэдэвт шүлгийг харьцуулах шинжлэх нь |
Нанжидсүрэн |
Дэлгэрмаа |
Улиастай |
ЧЭҮЛС Монгол хэлний багш |
9 |
Нийгмийн ухаан |
Музейн сургалтыг ашиглаж хүүхэд бүрийг хөгжүүлэх нь |
Нямсүрэн |
Ууганбилэг |
Улиастай |
ЧЭҮЛС Түүх нийгмийн ухааны багш |
10 |
Бага математик |
Хүрдний нэгдсэн дүгнэлт арга зүй |
Сэсээр |
Даваабаяр |
Улиастай |
Завханмандал |
11 |
Математик /бага/ |
Чадваржсанаа үнэлэх хичээлийн технологийг хичээлийн судалгаанд суурилан зохион байгуулах нь |
Найдан
Махгал |
Мөнхтуяа
Түмэнжаргал |
Улиастай |
ЧЭҮЛС Бага боловсролын сургалтын менежер Бага боловсролын багш |
2-р шатанд хэлэлцэгдсэн 44 илтгэлээс 14 багшийн илтгэл эрдэм шинжилгээний хурлын бичвэр ба илтгэлд тавигдах шаардлага хангасан тул хурлын эмхэтгэлд хэвлэгдэхээр болсны 5 нь Завханы буюу Сонгино сумын бүрэн дунд сургуулийн сургалтын менежер С. Батбилэг, Улиастай сумын ЧЭҮЛС-ийн математикийн багш А. Болор-Эрдэнэ, С. Сарангэрэл, Д. Мөнхдэлгэр, монгол хэлний багш Н. Дэлгэрмаа, химийн багш Ц. Чимэдрэгзэн, Г. Дэмбэрэлмаа, Завханмандал сумын бүрэн дунд сургуулийн бага ангийн багш С. Даваабаяр нарын илтгэл байсан. Мөн дээрх илтгэлүүдээс хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлахуйн бүтээлч арга туршлага бүхий үр нөлөөтэй илтгэл бичсэн хэмээн үзэж Сонгино сумын бүрэн дунд сургуулийн сургалтын менежер С. Батбилэгийг “Орос Монголын багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдах эрхээр урамшуулжээ.