Цэргийн штабын 2015 оны сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын орон нутагт батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, ажил үүргээ гүйцэтгэхэд нь мэрэгжил арга зүйн туслалцаа үзүүлэх, батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн шинэчлэл, бодлого үйл ажиллагааг таниулах зорилгоор энэ сарын 15, 16-ны өдрүүдэд сумдын ЗД-н Тамгын газрын дарга нарт сургалт зохион байгуулж байна.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал “Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр ба 2015 оны үндсэн чиглэлийн талаар, НХТБ эрхэлсэн офицер дэд хурандаа Д.Нацагдорж “Цэргийн штабын 2014 оны үйл ажиллагааны талаар” ЗДТГ-ын ТЗУХ-н дарга Д.Пүрэврагчаа “2014 онд сумдад хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний үр дүнгийн талаар, ЗДТГ-ын СТСХ-н ерөнхий нягтлан Б.Энхтүвшин “Шилэн дансны хууль”-ийн талаар сургалт, мэдээллүүдийг өгөх юм.