“Эх орны шим-2015” үзэсгэлэн худалдаа 93,4 сая төгрөгний борлуулалттай байжээ
729 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг Даргын Тамгын Газар , ХАҮТ, Дэлхийн Зөн ОУБ  Завхан ОНХХ, Дэлхийн Зөн ОУБ Завханхангай ОНХХ, Соёл спорт аялал жуулчлалын газар, Хөгжим бүжгийн театраас энэ удаагийн  “Эх орны шим-2015” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд нийт 15 сумын 33 аж ахуйн нэгж байгууллага, 20 хувиараа бизнес эрхлэгч нийт 53 бизнес оролцож цагаан идээ, монгол үндэсний хувцас, гурил гурилан бүтээгдэхүүн, хэвийн боов, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, эсгий, арьсан бүтээгдэхүүн, модон эдлэл, тавилга, сүлжмэл бүтээгдэхүүн гэх мэт орон нутагтаа үйлдвэрлэж буй бүх төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож сурталчилан, нийт 93,4 сая төгрөгний борлуулалт хийсэн байна.

 Тус үзэсгэлэн худалдаа нь Завхан аймгийн аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, сурталчилан борлуулах боломжийг бий болгох зорилготой. Нээлтэд урилгаар Аймгийн Засаг даргын орлогч дарга Ч.Пунцаг, Хөгжлийн бодлогын хэлтэсийн дарга Д.Бат-Ундраа, Хөгжлийн бодлогын хэлтэсийн ахлах мэргэжилтэн М.Саранчимэг, Хөдөө аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн Ж.Сумъяа, Хөдөө аж ахуйн газрын үйлдвэржилт хариуцсан мэргэжилтэн Амаржаргал,  Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Завхан ОНХХ-ын зохицуулагч Я. Оюун-Эрдэнэ, Завханхангай ОНХХ-ын Эдийн Засгийн Хөтөлбөрийн зохицуулагч  Б.Нямдаваа нар оролцлоо.

     

Шалгаруулалтын комисс:

  1. Д.Бат-Ундраа/ Аймгийн Хөгжлийн Бодлогын Хэлтэсийн дарга/
  2. Г.Бадамхатан/ Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга/
  3. М.Саранчимэг/ Аймгийн Хөгжлийн Бодлогын Хэлтэсийн ахлах мэргэжилтэн/
  4. Ж.Сумъяа /Хөдөө Аж Ахуй Газрын ахлах мэргэжилтэн/
  5. Н.Амаржаргал/ Хөдөө Аж Ахуй Газрын үйлдвэржилт хариуцсан мэргэжилтэн/
  6. Я.Оюун-Эрдэнэ/  Дэлхийн Зөн ОУБ-ын Завхан ОНХХ/
  7. Б.Нямдаваа /Дэлхийн Зөн ОУБ-ын Завханхангай ОНХХ/
  8. Р.Нэнжмаа /Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын менежер/
  9. Шагнал авсан бизнес эрхлэгчид:
  • “Гранпри” шагнал – Асгат сумын Баяндарь ХХК, гурил, гурилан бүтээгдэхүүнээр
  • Сумдад үйлдвэрлэсэн шилдэг бүтээгдэхүүн номинацид

1-р байр: Ургамал сумын Ц.Лхагвасүрэнгийн Чулуун сийлбэр

2-р байр: Тэлмэн сумын Бүрэн хайрхан хишиг ХХК-ны ханийн тавилга

3-р байр: Шилүүстэй сумын Б.Гүрцогийн Модон сийлбэр

  • Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн номинаци

Оёдол эсгүүр, гар урлал үйлдвэрлэгчдийн холбооны – Монгол загварын дээл

  • Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн номинаци

1-р байр: Эрдэнэхайрхан сумын Алтан Алдар хоршооны тараг

2-р байр: Тэлмэн сумын иргэн П.Алтантуяа –цагаан идээ

3-р байр: Улиастай сумын иргэн О.Норжинлхамын цагаан идээ

  • Хөнгөн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн

1-р байр: Улиастай сумын Завхан Эх Нутаг дундын хоршооны эсгий бүтээгдэхүүн

2-р байр: Тосонцэнгэл сумынИх Цагаан Од Тосон ХХК-ны гутал

3-р байр: Цагаанхайрхан сумын ФИЗАЗ ХХК – гал тогооны тавилга

  • Хүнсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн номинаци
  • р байр: Улиастай сумын Арвай талх, нарийн боовны цех

2-р байр: Тосонцэнгэл сумын Буянжаргалын жимсний чанамал

3-р байр: Улиастай сумын Борхайрхан цех

  • Шилдэг хэвийн боов

Улиастай сумын Баянцэгээн талх, нарийн боовны цех

Талархал

  1. Улиастай сумын иргэн Н.Гаравсүрэн эсгий бүтээгдэхүүнээр
  2. Эрдэнэхайрхан сумын Н.Дулмаа хөөрөгний дайлан
  3. Улиастай сумын Гантөгс бүлэг тоногтой хүүхдийн гутал

 

 

 

2015-02-23 16:52:01