Цэцэн уул, Завхан мандал сумын аймгийн сайн малчдын шагналыг гардуулав
716 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Балжинням Нийгмийн даатгалын хэлтсийн дарга  С.Нямжав, ЗДТГ-н ХБХ-ийн мэргэжилтэн Д. Азжаргал нар Завхан мандал , Цэцэн-уул сумдын аймгийн сайн малчин, алдарт уяачдын шагналыг гардууллаа. Цэцэн-уул сумаас Жаргалант багийн малчин Мягмаржавын Ганбат,   Сангийн далай багийн малчин Лувсанчүлтэмийн Энхтүвшин , Завханмандал сумаас  Олонбулаг багийн малчин Долгорын Баасанхүү , Олонбулаг багийн малчин Доосүрэнгийн Пүрэвжав , Олонбулаг багийн малчин Базарын Баттөр , Нуга багийн малчин Ягааны Энэбиш нар аймгийн сайн малчинаар тодорсон. Харин “Аймгийн алдарт уяач-аар  Цэцэн-Уул сумын алдарт уяач   Баатарын Цэрэннадмид ,  Завханмандал  сумын алдарт уяач  Гөлгөөгийн Давааням , Завханмандал  сумын алдарт уяач  Гонживийн Цэрэнням , Завханмандал  сумын алдарт уяач   Базарын Санж нар тодорсон юм.

 

2015-02-23 17:13:21