Хүний төлөө-Зөв тус сарын аяныг улсын хэмжээнд 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн МХЕГазар, Хөдөлмөрийн яам, Барлига хот байгуулалтын яам , Монголын барилгачдын холбоо,ҮЭХ, Ажил олгогч эздийн холбоотой хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Харин өнөөдөр Завхан аймагт “Хүний төлөө-Зөв тус “ сарын аяныг Засаг даргын орлогч Ч.Пунцаг албан ёсоор нээж үг хэлэхдээ : “Холбогдох аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийг уриалж идэвхтэй оролцохыг зөвлөн , аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.
Тус аяныг аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Хөгжлийн бодлогын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын барилгачдын холбооны салбар зөвлөл, Ажил олгогч эздийн холбооноос хамтран зохион байгуулж байна. Барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зэрэг салбаруудын ажил эрчимжиж эхлэдэг дулааны улирал ирж буйтай холбогдуулан осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх, байгууллагын сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар аюулгүй байдлыг хангуулах , төрийн хяналт шалгалтын тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай , бусад хуулийг хангуулах зорилготой юм байна.