Завхан нутгийн урин хавар, төлийн дуу цангинасан жил бүрийн 3-р сард аймгийн засаг дарга үйл ажиллагааны тайлангаа 24 сумдын иргэд, хөдөлмөрчдөд илтгэдэг уламжлалтай билээ.
Тэгвэл Засаг дарга Ж.Жамъянтив энэ оны 3-р сарын 5-7-ны өдрүүдэд зүүн чиглэл буюу Тосонцэнгэл, Их уул, Идэр , Тэлмэн сумдад “Завхан аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2014 онд хийгдсэн ажлын тайлан”- гаа илтгэж, сумдын иргэдтэй уулзалт хийлээ.