Хүүхдийн төлөө ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, насанд хүрээгүй хүүхдийг аливаа эрсдлээс хамгаалах, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд -бидний ирээдүй” хэлэлцүүлгийг аймгийн Цагдаагийн газраас зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Хуулийн хэлтсийн дарга/түр орлогч/ Б.Энхжаргал, Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбаатар, Боловсролын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Шүүх, Прокурор, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, ЕБС-ууд, Эцэг эх, оюутан сурагчдын зөвлөлийн төлөөллүүд нийт 80 гаруй хүмүүс оролцож, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, санал бодлоо хуваалцлаа.