Аймгийн ЗДТГ, ЗДТГ-ын ХБХ, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран аймгийн “Мал аж ахуйн мэргэжилтэн”-ий зөвлөгөөнийг энэ сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөнийг аймгийн засаг даргын орлогч Ч.Пунцаг нээж үг хэлэн, ЗДТГ-ын хөгжлийн бодлогын мэргэжилтэн Д.Азжаргал, ХХААГ-ын удирдах албан тушаалтнууд 2014 онд хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Мөн Нийгмийн даатгалын хэлтэс, Монголын хувийн мал эмнэлгийн холбоо, Агриматко компаний мэргэжилтэн нар мэдээлэл хийв.
Зөвлөгөөнд аймгийн 24 сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд, суманд үйл ажиллагаа явуулдаг мал эмнэлэг үржлийн үйлчилгээний нэгжийн эмч нар, ХХААГ-ын эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.
Зөвлөгөөний 2 дахь өдөр төрөлжсөн семинарыг зохион байгуулж, ХХААГазрын мэргэжилтнүүд сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн холбогдох мэргэжилтнүүдэд мэдээлэл хийж 2015 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээгээ байгуулсан юм.
Дээрх зөвлөгөөнөөр 2015 онд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх тэргүүлэх 10 зорилт, 8 зөвлөмжийг гаргаж батлав.
Дээрх зөвлөгөөний үеэр 2014 онд Хөдөө аж ахуйн салбартаа ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн мал эмнэлэг, үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжүүдээ дүгнэж шалгаруулсан байна . Үүнд:
Мал эмнэлэг, үржлийн тасгаас:
1-р байр. Б.Цэрэннамжил даргатай Шилүүстэй сум
2-р байр. П.Нансалмаа даргатай Түдэвтэй сум
3-р байр. Ц.Батсайхан даргатай Тэлмэн сум
Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжүүдээс:
1-р байр. Улиастай сумын Завхантүншлэл хоршоо
2-р байр. Идэр сумын Өнөр Эрдэнэ хоршоо
3-р байр. Тосонцэнгэл сумын Мэндсүрэгтэн хоршоо