Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг угтан спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байна
669 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг угтан  аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна  марш тактикын аварга тасаг шалгаруулна.  Тус тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал нээж үг хэллээ. Нээлтэд ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал,  Цэргийн штабын дарга Д.Нацагдорж , Прокурорын газрын дарга Н.Доржсүрэн нарын холбогдох албадын удирдлага, тамирчид оролцлоо.  Тэмцээнд Зэвсэгт хүчний 325-р анги, Хилийн цэргийн 0277-р ангиуд бусад хүчний байгууллагууд оролцож байна.

     

Тамирчид гарбөмбөг, шатар, сагсан бөмбөг, шатар, теннис, биллард дартас, үндэсний бөхийн барилдаан, буудлага зэрэг спортын төрлүүдээр өрсөлдөж, нэгдсэн тооллогын арга хэмжээг энэ сарын 17-нд зохион байгуулах юм.  Жил бүр Монгол цэргийн өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээн уралдаанд  аймгийн Засаг даргын захирамжаар 2,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

 

2015-03-12 16:42:01