БСШУ-ны сайд Л.Гантөмөр 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллав. Энэ хугацаанд аймгийн иргэд, боловсрол соёлын салбарын ажилтнуудтай уулзалт хийлээ. Мөн СУИС-ийн харъяа Хөгжим бүжгийн коллежийн үйл ажиллагаа, Жавхлант Цогцолбор сургуулийн шатрын клубын болон хүүхдийн оролцооны байгууллага, Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн явц, бага боловсролын хөтөлбөрийн хэрэгжилт, Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн хичээл, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн туршилтын хэрэгжилт, суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн туршилтын хэрэгжилт, Улиастайн IX дүгээр цэцэрлэгийн хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаатай тус тус танилцав.