БСШУ-ны сайд Л.Гантөмөр орон нутагт ажиллаж буйтай холбогдуулан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн хэрэгжилт орон нутагт хир бодитой, үр дүнтэй байгаа талаар санал бодлоо солилцсон юм. Мөн боловсрол, соёлын салбарын бусад асуудлаар хэлэлцлээ.