МУ-ын начин Лхагваагийн Лхаа-Очирын нэрэмжит "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан болов
573 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Алдархаан сумын харьяат, МУ-ын начин Лхагваагийн Лхаа-Очирын нэрэмжит "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан 2015.03.16-нд  ЗХ-ний 325-р ангийн спорт танхимд болов. Барилдаанд Улиастайн Цэргийн хүрээниий анги, нэгтгэл, албан газруудын харьяаны сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 64 хүчтэн уран мэхийг уралдуулж, Шилүүстэй сумын харьяат, Аймгийн ОБХ-ийн бөх сумын заан Я.ИШЖАМЦ түрүүлж, Сэлэнгэ аймгийн уугуул, Аймгийн ЦГ-ын бөх сумын заан н.ЭНХБАЯР үзүүрлэв. Харин их шөвөгт  Алдархаан сумын харьаят, ЗХ-ний 325-р ангийн бөх сумын заан Б.МӨНХБААСАН, Тэс сумын харьяат, Аймгийн ЦГ-ын бөх сумын начин н.ЖАМЪЯНДОРЖ нар шалгаран барилдлаа.

2015-03-18 09:58:02